Гэртээ буцаж ирсний дараа

Нийтдээ

Бичлэг : 2

게시판 검색

Хэрэв та шинжилгээний хариугаа авахаас өмнө нутаг буцах шаардлагатай тохиолдолд координатор өвчтөний өмнөөс итгэмжлэл аван эмчээс оношлогоо, хариуг авч болно.  Шинжилгээний хариу (эд эсийн шинжилгээ, рентген зураг, эрүүл мэндийн урьдчилсан шинжилгээний хариу, оношний гэрчилгээ  гэх мэт) авч сканнердаж өвчтөний и-мэйл хаягруу эсвэл өвчтөний танилаар дамжуулж илгээж болно. Хариу авах үзлэгийн төлбөрийг өвчтөн нутаг буцахаас  өмнө төлсөн байх шаардлагатай.

Эмийн жор буулгахын тулд өвчтөний одоогийн байдал хамгийн чухал юм. Жишээлбэл, чихрийн шижин, өндөр даралт, зүрх судасны өвчин, эпилепси гэх мэт өвчтэй хүмүүс эх орондоо эмчийн үзлэг оношилгоонд хамрагдах шаардлагатай  байдаг. Учир нь өвчтөн анхны жор  авсан үеийн биеийн байдал болон одоогийн биеийн байдлын хооронд ялгаа байж   болно . Цусны шинжилгээ болон шаардлагатай шинжилгээ хийсний дараа хариуг бидэнд илгээнэ үү. Өвчтөний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд  өмнө ууж байсан эмийг авч болно гэж эмч үзвэл тухайн эмний жорыг буулгаж, үзлэгийн төлбөр,эмний төлбөрийг төлсөнөөр өвчтөнд явуулах болно. Шинжилгээ хийгдээгүй болон өмнө авч байгаагүй эмний  жор буулгах боломжгүйг анхааруулж байна. Эм авах тохиолдолд үзлэгийн төлбөр, эмний төлбөр заавал төлөгдөх болно.