Оношлогоо, эмчилгээ

Нийтдээ

Бичлэг : 27

게시판 검색

Шинжилгээний хариу болон эмчилгээний талаарх бичиг баримт шаардлагтай бол эмчид үзүүлэх хамгийн сүүлийн үзлэгийн өмнө хариуцсан координатортаа хэлвэл маягт урьдчилан бөглөсний дараа хүссэн баримтаа хүлээн авах боломжтой болно. Эмчийн магадлагааг эмчилгээ хариуцсан эмч бичиж өгөх бөгөөд эмчилгээний үр дүнгийн талаарх агуулга үүнд орж болдог. Бичгээр авч байгаа бүх баримтанд нэмэлт төлбөр гарна.

Ачаа хадгалах газар байхгүй боловч амбулаторийн үзлэг шинжилгээ хийлгэх хугацаанд бид ачаа тээшийг нь өргөтгөлийн 7 давхарт байрлах манай Олон улсын төвийн албан өрөөнд түр хадгалаж өгдөг. Хэрэв удаан хугацаагаар хадгалахыг хүсвэл Олон улсын төвийн координаторуудтай холбоо барина уу.

Тийм ээ, мэдээж. СүнЧонХян Их сургуулийн эмнэлгийн бүх профессоруудын танилцуулга, мэдээллийг СүнЧонХян-тай гэрээтэй агентлага эсвэл эмнэлгийн координаторуудаар дамжуулан урьдчилан танилцах боломжтой.

Амбулаторийн шинжилгээ нь урьдчилан тогтоосон хуваарь, дарааллын дагуу хийгддэг. Гэвч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдолд хийгдэх шинжилгээ нь амбулаторийн хүн ирээгүй тохиолдолд шууд хийх боломжтой ба хүнд өвчтөний хувьд цаг хугацааг хэмнэх давуу талтай. Жишээлбэл, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, янз бүрийн хорт хавдар зэрэг хүнд өвчтэй тохиолдолд эмнэлэгт хэвтэж, шинжилгээ хийлгэдэг.

Тийм бололгүй яахав. Манай  СүнЧонХян Их сургуулийн эмнэлэгт хийлгэсэн бүх шинжилгээний хариуг авч болно./төлбөртэй/

1. Зөв оновчтой хариу авахын тулд шинжилгээний явцад огт хөдлөж болохгүй.

2. Биедээ байгаа бүх зүйл, төмрийн хольцтой бүх зүйлийг тайлж авах ёстой. (Жишээлбэл сонсголын аппарат, шүдний аппарат, соронз, гар, хөлөнд зүүдэг гоёл чимэглэл, хиймэл үс, хуванцар эдлэл гэх мэт)


3. Шинжилгээний аппарат ажиллаж шинжилгээ хийх байх явцад дуу чимээ ихтэй байдаг. Хэрэв тэвчихэд хэцүү бол аппаратны товчлуур дээр дарах юм уу гараа өргөвөл шинжилгээг ямар ч үед зогсоож болно.


4. Хүүхэд болон клаустрофоби өвчтэй хүмүүс нойрны эм ууж, байгаад шинжилгээг хийлгэх боломжтой. Энэ тохиолдолд урьд шөнө унтахгүй байх нь дээр байдаг.


5. Шинжилгээний аппарат ажиллах байдал болон бусад шалтгаанаас болж шинжилгээ үргэлжлэх хугацаанд зөрүү гарч болох боловч ерөнхийдөө бэлтгэхээс дуусах хүртлээ ихэвчлэн 1 цаг зарцуулагддаг.

КТ ба MRI нь тус бүрдээ сул болон давуу талуудтай тул хамтад нь хийлгэх нь зүйтэй. Иймээс КТ ба MRI-ийг хамт хийлгэвэл илүү үр дүнтэй, зөв оношлох боломжтой болдог.

* Тархины КТ

1) Давуу тал

- MRI-с илүү нарийвчлалтай бөгөөд гавлын яс, цус алдалт илүү сайн харагддаг.

- MRI-г бодвол хурдан хийгддэг. 

- MRI-с хямд үнэтэй.


2) Сул талууд

- Цацраг туяанд өртөх магадлалтай.

* Тархины MRI

1) Давуу тал

- Цацраг туяанд өртөх эрсдэл байхгүй

- КТ нь яс болон судасыг илүү сайн харуулдаг бол  нарийн судас, тархины бүтэц, мэдрэлийн хувьд MRI нь илүү нарийвчлалтай байдаг.

2) Сул талууд

- Шинжилгээний хугацаа урт

- Клаустрофоби(хязгаарлагдмал орон зайд айх) өвчтэй хүмүүст энэ шинжилгээ өгөхөд хэцүү байх үе байдаг.