Оношлогоо, эмчилгээ

Нийтдээ

Бичлэг : 27

게시판 검색

Солонгосыг зорьж ирсэн гадаадын өвчтөндүүдийг FAST TRACK аргаар эдийн шинжилгээний хариуг 2-3 хоногийн дотор хурдан авах боломжийг олгодог. Хэрэв хариу нь хорт хавдар гэж гарсан бол биопсийг дахин шинжилж өвчний оновчтой оношийг тогтооно. Энэ тохиолдолд тусгай будгаар өнгө оруулах шаардлагатай тул 7 хоногоос илүү хугацаа шаардагдана.

ПЭТ-ийг Позитрон эмиссийн томографи гэдэг бөгөөд энэ нь бидний бие дэх эдийн үйл ажиллагаа, биохимийн бодисын солилцооны байдлыг шинжилдэг дэвшилтэт арга юм. ПЭТ шинжилгээ нь КT эсвэл MRI зэрэг шинжилгээгээр аль хэдийнэ илрүүлсэн хэвийн бус өөрчлөлтийн эдийн үйл ажиллагаа болон бодисын солилцооны өөрчлөлтийн талаарх нэмэлт мэдээлэл өгдөг ба  замаар илүү нарийвчлалтай оношлогоо хийхээс гадна цацраг туяагаар илрүүлж чадаагүй бие дэх эд эсийн үйл ажиллагааны хэвийн бус байдлыг илрүүлж чаддаг. Энэ шинжилгээ нь ихэвчлэн тархи, зүрхний эмгэгни оношлогоо, төрөл бүрийн хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг тодорхойлоход ашиглагддаг. Мөн зөнөх зэрэг тархины мэдрэлийн тогтолцооны өвчин болон янз бүрийн хорт  хавдрыг эрт илрүүлж, эмчилгээний үр дүнг шалгах, зүрхний өвчнийг оношлох, өвчний явцыг хянахад тустай. 

ПЭТ-КT нь Позитрон эмиссийн томографи(ПЭТ) ба компьютер томограф (КT) -ийг нэгтгэж илүү сайжруулсан шинжилгээ юм. Клиникийн хувьд элбэг байдаг хоол болвсруулах эрхтний, уушигний хөхний, эмэгтэйчүүдийн, тархины, бөмбай булчирхайн, толгой, хүзүүний, хүүхдийн зэрэг төрөл бүрийн хорт хавдар, хортой хоргүй хавдрыг ялган салгаж, эрт оношлох, өвчний үе шат тогтоох, эмчилгээний дараах үр дүнг тодорхойлох, дахин давтагдсан хорт хавдрын эрт оношлогоо гэх мэт зүйлд хэрэглэвэл хорт хавдартай өвчтөнүүдийн эдгэрэлт, амьдрах тавиланг нэмэгдүүлдэг. Иймээс хорт хавдрын оношлогоо, эмчилгээнд ПЭТ-КT (Fusion-PET)-н хэрэглээ хурдацтай нэмэгдэж байна.

Тиймээ болно. Хэрэв  клаустрофоби юм уу  MRI аппаратан дотор орохдоо айдас түгшүүр мэдрэх юм шиг санагдсан насанд хүрэгч, хүүхдийн алинд нь ч унтуулагч тарьж шинжилгээ хийж болдог. Ажлын өдөр MRI харицсан эмч ажиллаж байдагч амралтын өдөр яаралтай тусламжийн эмч байнгын ажиллаж байдаг.

Эрүүл мэндийн багц шинжилгээ хийлгэх үндсэн шалтгаан нь өвчний янз бүрийн аюулаас урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлэхийн тулд юм. Хэрэв ямар нэг өвчнийг эрт үед нь илрүүлвэл архагших, дунд болон хүнд үеийн эмчилгээ эхлэхээс илүү эдгэрэх нь хурдан байдаг. Ялангуяа 40-50нас хүрэхэд үүнээс өмнө нь байсан муу зуршил ямар нэгэн онцгүй өвчнийг бий болгосон байх магадлалтай тул биеийнхээ байдлыг багц шинжилгээгээр дамжуулан шалгаж, хяналт тавих нь зүйтэй юм. Манай СүнЧонХян Их сургуулийн эмнэлэг нь хүнд өвчтөн эмчлэх 3р шалтлалын(хамгийн дээд зэрэглэлийн эмнэлэг) учраас багц шинжилгээ болон үзлэг үйлчилгээгээрээ нь мэргэжсэн эмнэлэг юм. (Ялангуяа мэс заслаараа) Магадгүй багц шинжилгээгээр ямар нэгэн эмгэг өвчин илэрвэл хариуцсан мэргэжлийн  эмчид хандан шаардлагатай бүх эмчилгээг эхлэж болдог. 

Химиийн эмчилгээний дараа эрүүл эсийг нэмэгдүүлж, биеийн жин хасагдахаас зайлсхийхийн тулд зөв хоолох нь зүйтэй. Төрөл бүрийн хүнсийг тогтмол сайн идэх хэрэгтэй. Биеэ тэнхэртэл түүхий мах, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж, чанаж болгосон ногоо, жимс, жимсгэнэ, жүүсийг бэлтгэсэн даруйдаа идэх хэрэгтэй. Мөн цагаан эсийг нэмэгдүүлдэг сүүн, тараг, сметана зэрэг сүүн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.

Химийн эмийг тогтмол, аюулгүй байдлаар тариулахын тулд үүнийг суулгадаг ба ерөнхийдөө зүрхэн талын арьсан дор байрлуулдаг бөгөөд тариа тарих хэсэг нь ил гарсан байдаг ба  зоос шиг хэмжээтэй, гаднаас сайн харагдахгүй. Энгийн венийн судасны катеторийг бодвол удаан хугацаагаар биенд байлгах давуу талтай хэдий ч халдвар авах эрсдэлтэй үргэлж байдаг тул ариун цэвэрийг сахих маш чухал юм.

 

- Мэс заслаас өмнөх бэлтгэл: Өглөө мэс ажилбарт орох тохиолдолд урьд оройн 12цагаас хойш хоол хорих ба үдээс хойш мэс ажилбарт орох бол өглөөнөөс эхлэн мацаг барина.

(Гэхдээ цээжний хөндийн мэс заслын тасгаас хариуцан мэс заслын өрөөнд суулгах тохиолдолд мацаг барих шаардлагагүй)

Мэс ажилбар хийхийн өмнө заавалчгүй эмчээс мэс ажилбарын тайлбар сонсож, зөвшөөрлийн бичигт гарын үзэг зурах ёстой.

- Мэс ажилбар дараах хяналт: Порт суулгасан хэсэгт цус алдалт гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд хүндрүүлэгч 2цагийн турш тавина. 

Мэс ажилбарын дараа хоол идэж болно.

Амьсгалахад хүндрэл гарах, цус алдах, эсвэл мэс ажилбар хийлгэсэн хэсэг өвдөлт бий болох үедээ сувилагчид мэдэгдэх хэрэгтэй.

Судасны байрлал, пневмоторакс зэрэг гаж нөлөө байгаа эсэхийг шалгахын тулд цээжний рентген зураг авдаг.

-Цэвэрлэх арга: Өдөр бүр халдваргүйжүүлэлт хийж, ус орохыг хориглоно.

Шүршүүрт орсны дараа ариутгахаа мартуузай (Tegadam гэх мэт ус нэвтрүүлдэггүй хальс ашиглан).

Халдваргүйжүүлэгч талбай бохир байвал түүнийг дахин ариутгаж, эмчийн хавсаргасан хэсэг загатнаад байгаа бол ариутгалын аргыг ариутгасан самбайгаар сольж өдөр бүр ариутгана.

Хөхний мэс заслын дараа хавдар дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд  химийн эмчилгээг хавсарган хийх тохиолдол байдаг. Энэ үед зүрх рүү хорт бодис очих магадлал байдаг тул ЭХО шинжилгээг хийдэг. ЭХО-гоор зүрхний ерөнхий байдал, үйл ажиллагааг шинжилснээр химийн эмчилгээний өмнөх болон дараагийн байдлыг харьцуулан ажиглахад ашигладаг. Магадгүй эмчилгээний явцад зүрхний үйл ажиллагаа муудах юм бол химийн эмний хэмжээг багасгах хэрэгтэй болдог. Энэ шалтгааны улмаас хими эмчилгээ хийхийн өмнө зүрхний ЭХО шинжилгээг хийж зүрхний үйл ажиллагааг тогтоон үздэг. Хэрэв зүрх чинь хэт ачаалалтай мэт санагдвал хариуцсан эмчдээ заавал хэлнэ үү. ( Жишээлбэл, амьсгалын хүндрэл үүсэх гэх мэт)

Порт суулгуусны дараа рентген зураг авдаг. Энэ нь пневмоторакс(уушиг болон цээжний хананы хоорондын зай дахь агаар эсвэл хийн хуримтлал) болон портын байрлалыг шалгахын тулд дардаг ба порт найдвартай суулгагдаж тогтвожсоны дараа дарна.

Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд ердийн хоолны газар хооллох нь нян, бактерийн халдвар авах эрсдэлтэй байдаг тул задуур хооллохыг хориглодог. Бактери, нянгийн халдвар авах зэрэг асуудал бий болж болдог учраас өвчтөний эрүүл мэндийн хувьд хамгаалахын тулд хориглодог юм. Тиймээс заалтыг сайн дагаж мөрдөхийг хүсэж байна. Хэрэв та гаднаас хоол авч идэхийг хүсч байвал сувилагч, координаторт гаднаас хоол захиалж  болох эсэхийг асуугаарай.

Хэвтэн эмчлүүлж байх хугацаанд хариуцсан эмч өвчтөний биеийн байдлаас шалтгаалан эмийн жор буулгах ба хэрэв буулгасан жороос өөр ямар нэгэн нэмж ууж байгаад биеийн байдал муудах зэрэг сөрөг нөлөө гарч болзошгүй байдаг. Тиймээс сувилагч нар өвчтөний эмийг хураан авч хадгалж байгаад эмнэлгээс гарах үед дараагийн үзлэг хүртэл эмийг хэрхэн яаж хэрхэн уух ёстой талаар зөвөлгөө өгч туслах болно.