Оношлогоо, эмчилгээ

Нийтдээ

Бичлэг : 27

게시판 검색

Хорт хавдрын эмчилгээ хийснээс хойш 5-н жилийн дотор хавдар дахин давтагдахгүй тохиолдолд бүрэн эдгэрсэн гэж үздэг. Хавдрын хувьд олон төрөл, тохиолдол байдаг бөгөөд хавдар дахин үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд өвчтөнгүүд маань заавал ойлгож чухалчилах зүйл бол урт удаан хугацааны туршид эмчлэгч эмчийн хяналтын доор  тогтмол шинжилгээнд орохын  зэрэгцээ амьдралын эрүүл хэв маягийг сахиж мөрдөх явдал юм. Манай эмнэлэгт эмчлүүлж байсан Орос болон Төв Азийн орнуудаас ирсэн хорт хавдартай өвчтөнгүүд дундаас олон хүн  бүрэн эмчлэгдсэн гэж хэлж болно. Бодит байдал дээр Орос, Төв Азийн өвчтөнүүд нь дотоодын өвчтнүүдээс илүү бүрэн эдгэрсэн хувь нь өндөр байдаг, шалтгаан нь хүнд хэцүү эмчилгээг тэсвэрлэж, амьдралын төлөө гэсэн сэтгэл итгэлээр нь дүүрэн байдаг нь  тул эдгэрэх хүмүүс олон байдаг гэж үздэг.

Олон улсын төвийн өвчтний тав тухтай байдлыг эрхэмлэн өрөө олгох тал дээр анхаардаг боловч заримдаа хүссэн өрөөндөө орох боломжгүй байх тохиолдол гардаг. Өмнөх  өвчтөн эмнэлгээс гарч ариутгал хийгдэж байж  дараагийн өвчтөн хэвтдэг. Өвчтний биеийн байдлаас шалтгаалан эмнэлэгт хэвтэх хугацааг сунгах эсвэл богино болгох тохиолдолууд байдаг тул хариуцсан эмч нь урьдчилан баттай хариу өгөх боломжгүй байдаг. Тиймээс тухайн өдөртөө эмнэлэгт хэвтэх гарах асуудалыг зохицуулах хэлтэст эмнэлэгт хэвтэх шаардлагатайгаа илэрхийлсэн тохиолдолд тэр өдөр эмнэлгээс гарах өвчтөнг урьдчилан олж суларсан өрөөг дараагийн  өвчтөн оруулахаар бэлтгэж өгдөг. Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх өрөөний тухай асууж лавлах зүйл байвал өргөтөл байрний 1 давхарт байрлах эмнэлэгт хэвтэх, эмнэлгээс гарахыг хариуцсан хэсгийн ажилтан болон олон улсын төвийн координатораас асууна уу.

Эмнэлэгт хэвтсний дараа солонгос, европ хоолноос сонгох боломжтой. Өвчтөн болон асран хамгаалагч аль аль хоол сонгох боломжтой. Өвчтөн европ хоол сонгосон боловч өвчтөний биеийн байдал өвчнөөс  шалтгаалан хоол өөрчлөгдөж болно. Эмчийн зааврын дагуу хоол өөрчлөгдөж болох ба тодорхой төрлийн хоолны дэглэм сахих шаардлагатай тохиолдолд хоол тэжээлийн тасгаас буугдсан  жор зааврын дагуу хоол хийж өгнө. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хоол тэжээлийн тасгаас хувийн хооллолтын тухай зөвлөгөө авч болох ба ачааллаасаа хамааран 1-3 хоног хүлээгдэж болно. Өвчтөн тусдаа идэхийг  хүссэн хоол унд байгаа тохиолдолд эмчтэйгээ ярилцан зөвшөөрөл аваад идэх боломжтой. Солонгос хоолны газар болон европ хоолны газрууд эмнэлгийн ойролцоо байдаг.

Эмнэлэгт хэвтэхэд эмнэлгийн хувцас, 1 алчуур өгдөг. Бусад шаардлагатай алчуур, шүдний оо, сойз, аяга, ус, нойтон салфетка зэргийг өөрөө бэлдэж ирэх хэрэгтэй.

Бүдүүн гэдэсний дуран эсвэл эдийн шинжилгээ хийлгэх тохиолдолд ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлаггүй. Гэвч бүдүүн гэдсэнд ургацаг байгаад авах шаардлагатай тохиолдолд эмнэлэгт 1-2 өдөр хэвтэн ажиглалт хийлгэх шаардлагатай. (Өдрийн тоо нь ургацаг хэр гүнд байсан ямар хэмжээтэй зэргээс хамаараад өөрчлөгдөж болно). Түүнээс бусдаар цус алдалт байхгүй өвчтөний биеийн байдал хэвийн байвал шууд эмнэлгээс гарах боломжтой. Эмнэлэгт хэвтэх шалтгаан нь цөөн тохиолдлолд ургацаг авсны дараа цус алдалт үүсэх мөн гэдсэнд цоорол үүсэх эрсдэлтэй байдаг учраас юм. Бүдүүн гэдэсний дуран хийгдсэний дараа эмнэлэгт хэвтэх эсэхийг шинжилгээ хийсэн эмч шийдэх болно.

Тогтмол шинжилгээ өгөх нь хүнд өвчний улмаас нас барах эрсдлийг бууруулдаг. 2014 оны Солонгосын Үндэсний Эрүүл мэндийн даатгалын газраас гаргасан тайланд 1.6 сая хүн урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаар хүнд өвчний эрт илрүүлэлт нэмэгдэж, нас баралт буурах боломжтой гэж дүгнэсэн. Тогтмол үзлэг шинжилгээ хийх нь хорт хавдарыг эрт үед эмчлэн нас баралтын хувийг бууруулдаг. Насны ангиллаар хийгдэх шинжилгээнд хамрагдснаар эрүүл урт наслах үндэс суурь болно.

Манай эмнэлэг нь өвчтөний таатай байдлыг эрхэмлэн хариуг аль болох хурдан гаргаж өгөхөөр хичээж байна. Зарим нэг төрөл нь хэдэн өдрөөс хэдэн 7 хоногын дараа гардаг шинжилгээ байдаг ч ерөнхий шинжилгээний хариу нь тухайн өдрөө эсвэл маргааш өдөр нь авах боломжтой юм. Хэрэв нутагруугаа эрт буцах шаардлагатай тохиолдолд мэйл хаягаараа багц шинжилгээний хариугаа авах болдог.

Ялгаа нь гэвэл амбулаторийн үзлэг нь тодорхой цаг авч эмчийн үзлэгт орох боломжтой байдаг харин яаралтай түргэн тусламж нь өвчтөн эмчилгээнд хамрагдах шаардлагатай тухайн үед 24 цагийн турш бэлэн байдалтай хүлээн авдаг. Иймээс бусад тасгаас илүү үнэтэй байдаг талтай. Амь насанд аюултай гэнэтийн онц байдал, өвчний гэнэтийн хурцадмал байдал үүссэн тохиолдолд л яаралтай тусламжийн тасагт эмчид хандахыг зөвлөж байна.

Бусад тохиолдолд өвчинд тохирсон шинжилгээг өгч амбулторын үзлэгээр орохыг санал болгож байна.

Өвчтөний аюулгүй байдлыг хангах үүднээс эмнэлэгт хоол хийх боломжгүй. Гэсэн хэдий ч тойрог бүрт богино долгионы зуух(печ) байгаа тул та ундаа эсвэл хоол халаах боломжтой. Манай эмнэлгээс санал болгох гэрээт буудалд хоол бэлдэж болно. Олон улсын эмнэлгийн хамтын ажиллагааны багийн зохицуулагчтай холбоо барьж буудлын түрээсийн талаар лавлана уу.

Боломжтой. Гадаадын өвчтөнүүдийн хувьд олон дахин нааш цааш явах үйлдэлийг багасгаж өгөх зорилгоор үзлэгийн дараах төлбөрт системт үйлчилгээг үзүүлж байна. Тухайн өдрийн эмчилгээний зардал эсвэл үзлэгийн төлбөрийг ажлын цагаар буюу тухайн өдрийн ажлын цаг дуусахаас өмнө нэг дор төлөх боломжийг олгодог. Энэ талаар та олон улсын тасгын координатарт хэлэхэд болно.