Бичлэг : 4
Профессор болохын тулд анагаах ухааны их сургуульд 6 жил суралцаж төгсөөд 1 жил дадлага, 4 жил резидент хийсний дараа 2-3 жилийн хугацаанд докторын зэрэг хамгаалахын зэрэгцээ өөрийн сонгосон нарийн мэргэжилийн дагуу клиникийн судалгааны ажил,эрдэм шинжилгээгий ажил хийж судалгааныхаа үр дүнг батлаж танилцуулан илтгэл тавьдаг. Багшлах эрх болох профессор цолыг авахын тулд 12-13 жил тасралтгүй анагаах ухаанд суралцахын зэрэгцээ сурч мэдсэн зүйлээ үр дүнтэй гаргаж чадаж байгааг, мөн хэр үнэлэгдэхээс шалтгаалан профессор болож чадах уу үгүй юу гэдэг шалгуурыг даван туулдаг юм. Тиймээс профессор болно гэдэг эмчийн арвин туршлага,ур чадварын үнэлэгээ байдаг тул өвчтөн таныг үзэж эмчлэж байгаа эмч тань залуу хүн байлаа гээд санаа зовох хэрэггүйг илэрхийлж байгаа учир юм.
Тийм ээ, Солонгос ч мөн адил. Манай эмнэлэг болон бусад их сургуулийн эмнэлгүүдийн профессорууд тус тус их сургуулийнхаа анагаахын оюутнуудад хичээл заадаг. Их сургуулийн эмнэлгийн профессорууд лекц, дадлагын хичээл зэргийг удирддаг бөгөөд профессорынхоо байр суурийг бататгахын тулд өөрсдийн туршлага дээр тулгуурлан эрдэм шинжилгээний ажилууд дээр идэвхтэй ажиллаж, туршилт хийхийн зэрэгцээ, гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтанд ихээр хамардаг. Солонгост энэ системт тогтолцооны ач тусаар өндөр ур чадвартай олон профессор байдаг бөгөөд тэд улам бүр нэмэгдсээр байна.
Юуны өмнө, цэвэр байдалдаа анхаарал хандуулаагүйдээ уучлалт хүсэж байна, бидний дутагдлыг мэдэгдсэн танд баярлалаа. Бид мэргэжлийн цэвэрлэгээний компаниар дамжуулан ариун цэврийн байдлыг хангахаас гадна эмнэлгийн бүх байрыг өдөрт хоёр удаа цэвэрлэгээ хийлгэдэг. Бид ариун цэврийн хувьд хангалтгүй хэсгийг шалгаж, цэвэр байдалд илүү их анхаарал хандуулахыг хичээх болно. Бид өвчтөний тав тух, цэвэр байдлыг хамгаалах үүрэгт зүтгэх болно.
"Сайн байна уу" 안녕하세요-Анёнхасэю, "Баярлалаа" 감사합니다-Камсахамнида, "Баяртай " 안녕히 계세요-Анёнхи кэсэюу гэж хэлдэг. Манай эмнэлгийн олон улсын төвөөс Солонгос улсад удаан хугацаагаар эмчлүүлж байгаа өвчтөнд зориулан тухайн орны хэлээр эмнэлгийн ойролцоох хамгийн их асуудаг газруудын талаар газрын зурагтай гарын авлага бэлтгэж гаргасан. Та шаардлагатай тохиолдолд манай эмнэлгийн сайтаас татаж авах эсвэл товхимол гарын авлагын талаар олон улсын төвийн орчуулагч координатортой холбогдож авах боломжтой.