Бичлэг : 10
Манай эмнэлэгтэй холбоо барьсанд баярлалаа. Манай эмнэлэгтэй хамтран ажилдаг эмнэлэг жуулчлалын байгууллагаар дамжуулан өмнө хийлгэсэн эмнэлгийн магадлагаа, рентген зураг, CT зэрэг зураг, цусны шинжилгээний дүн, одоо биеийн байдлаа тодорхой бичиж явуулбал бид профессорт хандан ерөнхий мэдээллийг авах болно. Үүний дараа бид таньд солонгос байх хугацаа, өвчний нэр, эмчилгээний арга зэрэг мэдээллийг мэйлээр илгээж, эмчийн үзлэгийн цаг авч өгснөөр Солонгосруу ирэх бэлтгэл хангахад тусалдаг. Хэрэв таньд Солонгост байх хугацаанд асуудалтай зүйл гарсан тохиолдолд Олон улсын төвийн ажилтантай холбогдоорой.
Манай эмнэлгээс өвчтөнд үнэ төлбөргүй хүргэлтийн үйлчилгээг үзүүлж байна. Энэхүү систем нь манай эмнэлгийг зорин ирсэн хүнд өвчтөн төдийгүй гоо сайхны мэс засал, урт хугацааны эмчилгээ, шүдний эмчилгээ, бүтэн биеийн багц шинжилгээ хийлгэхээр зорин ирж буй үйлчлүүлэгчид ашиглах боломжтой үйлчилгээ юм. Инчоны нисэх буудлаас манай эмнэлэг хүртэл машинаар 1цаг орчим явдаг. Биеийн байдал хүнд өвчтэй үйлчлүүлэгч түргэн тусламжын машины нэмэлт төлбөр төлөн ашиглах боломжтой.
Тиймээ, эмнэлгээс 5-10 минутын зайтай байрладаг. СүнЧонХян их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүс урьдчилан захиалга өгөх боломжтой бөгөөд ялангуяа өвчний улмаас удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа хүмүүст буудал гэрээт буудалд захиалга хийж өгнө. Байршилтай холбоотой ямар нэг асуулт байвал Олон улсын төвийн ажилтантай холбоо барина уу.
Эх үрсийн байрны 1давхарт IBK банк байрладаг. Банкууд 9.00-16.00 цагийн хооронд ажиллаж, бямба, ням, амралтын өдрүүдэд хаалттай байдаг. Та хүссэн банк дээр мөнгө солилцох боломжтой.
Билетийн касс эмнэлэг дотор байхгүй боловч олон улсын төвийн координаторт хэлбэл солонгосын билет захиалгын газгаар дамжуулан билет захиалах болон хугацаа өөрчлөлт хийх боломжтой. Зарим тохиолдолд онгоцны билет солонгосоос аваагүй тохиолдолд билет өөрчлөх боломжгүй тохиолдол байдаг. Ийм тохиолдолд өвчтөн өөрийн улсын билетийн кассруу холбогдож билетийн хугацааг өөрчлөх болон бусад өөрчлөлтийг хийх боломжтой.
Тэргэнцэрийг ашиглах хэрэгтэй тохиолдолд бидэнд урьдчилж мэдэгдэх хэрэгтэй, ингэснээр бид онгоцны буудал дээр тэргэнцэр түрээслэхэд тань туслах болно.
Эмнэлэг дотор ашиглах тохиолдолд амбулаторт үзүүлж байгаа бол тухайн өдрөө төв байрны нэг давхарт өөрийн бичиг баримтыг үзүүлэн тэргэнцэр түрээслэж болно. Харин эмнэлэгт хэвтэх тохиолдолд хэвтэх тасагт тэргэнцэр байгаа тул тэндээс зээлж хэрэглэж болно.
Хэрэв та гадуур ашиглахыг хүсч байвал Олон улсын төвийн ажилтантай холбоо барина уу.Эмнэлгээс 2 минутын зайд байрладаг эмнэлгийн тоног төхөөрөмж зардаг газраас+D64 тэргэнцэр түрээслэх боломжтой.
Анхаарах зүйл нь тэргэнцэр алдагдсан эсвэл хайхрамжгүй байдлаас болж эвдэрсэн тохиолдолд хариуцлагаа хүлээх шаардлагатай болно.
Байдаг.Манай СүнЧонХян Сөүл эмнэлгээс долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад үнэгүй аялалын хөтөлбөр мэргэжлийн аялалын компанитай хамтарч хийж байна. Сөүл хотын аялал, солонгосын уламжлалт тосгон гэх мэт төрөл бүрийн аялалын хөтөлбөрүүд зохиогддог. Аялалын хуваарь нь улирал, цаг агаарын байдлаас хамаарч өөрчлөгдөж болно. Аялалтай холбоотой лавлагаа, хүсэлтээ Олон улсын төвийн ажилтанд өгөхийг хүсье.
Боломжтой. Олон улсын төвийн ажилтантай холбогдвол бэлэн мөнгө гаргаж авахад тань туслах болно.
Хилээр нэвтрэхээс өмнө СүнЧонХян их сургуулийн эмнэлгийн Олон улсын төвийн ажилтантай холбогдон эмнэлгийн виз бүрдүүлэхэд шаардлагтай бичиг баримтын тухай ерөнхий мэдээлэл өгөх болно.
Зээлийн картын хувьд та дансандаа бэлэн мөнгө байгаа бөгөөд тооцоо хийх боломжтой гэдгээ харуулах ёстой. Зарим банк 1 удаад хэрэглэх мөнгөний лимит тогтоосон байдаг тул эмнэлгээс гарах үед эсвэл удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй тохиолдолд асуудал үүсч болдог. Хэрэв таны ашиглаж байгаа банк ийм лимиттэй тохиолдолд Олон улсын төвийн координаторт хэлж өдөр бүр тооцоогоо хийснээс эмнэлгээс гарах үед асуудал үүсэхгүй байж болно.