Манай СүнЧонХян Их сургуулийн Сөүл эмнэлэг нь 1974 онд Солонгос дахь
анхны эрүүл мэндийн корпораци болж үүд хаалгаа нээсэн бөгөөд
‘Хүний төлөө, Өвчтөний төлөө’ СүнЧонХяны уриан доор боловсрол, судалгаа,
эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний шинэ өөрчлөлт, хөгжилд манлайлан
ажилласаар ирсэн.
Бид хамтдаа, илүү өсөн дэвжиж ‘Сөүлийн хамгийн шилдэг эрүүл мэндийн
байгууллага’ болохын тулд хүндлэх, талархах сэтгэлээр ажиллаж байна.
Асаргаа сувилгааны нэгдсэн үйлчилгээ, өвчтөний аюулгүй байдлын тогтолцоог бий
болгож аюулгүй эмнэлэг, эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ, үйлчлүүлэгчдийн
сэтгэл ханамжийг дээшлүүлэх төрийн бодлогод идэвхи оролцоогоороо тэргүүлэн
ажиллаж байна.
Манай эмнэлгийг зорин ирсэн өвчтөн болон өвчтөний гэр бүл, эмнэлгийн ажилчид
бүгдийн сэтгэлд нийцтэй, хамтдаа хөгжих (Go Higher) хөгжлийн зорилттой, хамгийн
шилдэг эмнэлэг болохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллах болно.
Та бүхэний харамгүй дэмжлэг, урам зоригийг бид хүсч байна.
Хүн бүр эрүүл энх, элэг бүтэн байх болтугай.
Баярлалаа.