Багц шинжилгээний төв

Шинжилгээнд орохоос 1 өдрийн өмнө

3 хоногийн өмнө согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийж, хангалттай амрах хэрэгтэй. Хэрэв бүдүүн гэдэсний дуран хийлгэхээр төлөвлөсөн бол шинжилгээ өгөхөөс 1 өдрийн өмнө хөнгөн оройн хоол идэж, оройн хоолоо 18-19цагаас идэж түүнээс хойш юу ч идэж болохгүй. Гэдэс цэвэрлэх эмийг тогтоосон цагт уух нь их чухал юм.

Эм уух үедээ гэдэсээ сайн цэвэрлэхийн тулд хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй.

Шинжилгээний өдөр

Шинжилгээний өнөх өдөр чихрийн шижин болон инсулинтэй холбоотой эмийг ууж болохгүй. Шинжилгээ эхлэхээс өмнө анкет бөглөх ёстой бөгөөд анкетаа урьдчилан бөглөсөн хүмүүс шинжилгээгээ хурдан эхлүүлэх боломжтой. Хэрэв цусны өндөр даралтны эм уух шаардлагатай бол өглөөний 6 цагт маш бага хэмжээний усаар ууна уу.

Хориглох зүйл: Юм идэж, ус уух, тамхи татах, бохь зажлахыг хориглоно. 

Мөн линз зүүдэг бол линзээ орхин нүдний шил зүүж ирнэ үү. Нойрсуулагчтой дуранд орох бол 24 цагийн дотор анхаарал төвлөрөл шаарддаг жолоо барих, гэрээ хэлэлцээр хийхээс татгалзаарай.

* Бүх шинжилгээ дууссаны дараа төлбөрөө төлөх ёстой. 

Бусад анхаарах зүйлс

Шинжилгээний өдөр үнэт эдлэлээ авч ирэхгүй байхыг зөвлөе. Хэрэв гээдүүлсэн тохиолдолд эмнэлэг хариуцахгүй болно.

  • 1 Шинжилгээ хийлгэхийн өмнө урьдчилсан зөвөлгөө: Коортинатортай уулзаж  зөвлөлдөн шинжилгээний тайлбар авна.
  • 2 Цусны шинжилгээ: элэгний үйл ажиллагаа, бамбай булчирхай, зүрх судасны эмгэг, чихрийн шижин, үрэвслийн хэмжээ, элэгний үрэвсэл гэх мэт.
  • 3 Хэвлийн ЭХО: элэг, цөсний хүүдий, цөсний суваг, бөөр, дэлүү, нойр булчирхай зэрэг хэвлийн хөндийн хавдрыг шинжлэх.
  • 4 Дотор өөхний шинжилгээ
  • 5 Уушигны агааржих чадвар хэмжих: Уушигны үйл ажиллагаа, архаг бронхит, астма, гуурсан хоолой тэлэгдэх эмгэг, гуурсан хоолойн бусад эмгэг өвчин.
  • 6 Судасны шинжилгээ
  • 7 Зүрхний цахилгаан бичлэг: Зүрхний судасны нарийсал, зүрхний шигдээс, хэм алдагдал.
  • 8 Нүдний эмгэг судлал: Холын хараа, нүдний даралт, нүдний уг.
  • 9 Сонсголын шинжилгээ: Сонсголын чадвар буурсан эсэх.
  • 10 Ходоодны дуран: Ходоодны үрэвсэл, ходоодны хавдар, эрт үеийн ходоодны хорт хавдар гэх мэт ходоодны эмгэг.