COVID-19 Medical Certificate-01

БНСУ-ын хилээр гарах иргэдэд COVID 19 шинжилгээ

хийгдэх болон хариу тодорхойлолт (англи хэл дээролгох удирдамж

БНСУ-ын хилээр гарах зайлшгүй шаардлагатай бизнес эрхлэгчид, дипломат

ажилтнуудыг дэмжих зорилгоор хилээр гарахын өмнөх COVID-19 шинжилгээ

хийгдэх болон шинжилгээний хариу авах, халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын өвчинг тодорхойлох "Эрүүл мэндийн гэрчилгээ" олгох.


Хүлээн авах цаг

Ажлын өдрүүд     09:00~11:00 / 13:30~15:30

Бямба гариг         09:00~11:00


Шинжилгээ хийгдэх өдөр бэлдэж ирэх зүйлс

Паспортын болон паспортын хуулбар (утсаар авсан паспортын зураг болохгүй)

Тухайн улс орны шаардагдах баримт бичиг (Эрүүл мэндийн тодорхойлолтыг

хүлээн итгэмжилсэн орнуудын жагсаалтаас үзнэ үү)


Төлбөрийн тайлбар

ангилал

ойролцоох төлбөр(вон)

даатгалтай иргэн

ойролцоогоор  140,000

даатгалгүй иргэн

ойролцоогоор  170,000

* Нэмэлт маягт бичигээс хамааран төлбөр өөрчлөгдөж болно.

 

Эрүүл мэндийн тодорхойлолт хүлээн зөвшөөрөгдсөн улсуудын жагсаалт(9-р сарын 17-ны байдлаар)

※ Жагсаалтанд орсон улсуудаас бусад орны хувьд эрүүл мэндийн тодорхойлолт, шинжилгээний хугацаа, явах, ирэх стандарт болон бусад баримт бичиг өөр байж болно. Иймд холбогдох Элчин сайдын яам болон аялал жуулчлалын газраас лавлах ба тухайн заасан хугацаанд тааруулан эмнэлэгт ирж шинжилгээ өгөхөд болно.

улс

хамаарагдах нөхцөл

тавигдах шаардлага

Хүлээн зөвшөөрөх маягт

БНСВУ

(Вьетнам)

Вьетнам Улсын ОБЕГ-аас зөвшөөрөгдсөн Вьетнам улсын хилээр нэвтрэх бизнес эрхлэгчид

Нислэгийн цагаас 72цагийн өмнө хийгдсэн шинжилгээний хариу тодорхойлолт

Вьетнам хэл дээрхи маягт

БНХАУ

Хятад улсын хилээр нэвтрэх бүх иргэд

Нислэгийн цагаас 72цагийн дотор хийгдсэн шинжилгээний хариу тодорхойлолт

Хятад хэл дээрхи маягт

Япон Улс

Солонгос-Японы бизнес эрхлэгчид ОБЕГ-аас тусгай журмын дагуу зөвшөөрөгдсөн хил нэвтэрх иргэд

Нислэгийн цагаас 72цагийн дотор хийгдсэн шинжилгээний хариу тодорхойлолт

Хувь хүний маягтаар

Сингапур Улс

Солонгос-Сингапурын Fast Lane зөвшөөрөлтэй бизнес эрхлэгчид

Нислэгийн цагаас 72цагийн дотор хийгдсэн шинжилгээний хариу тодорхойлолт

Англи хэл дээрхи маягт

Арабын Эмирэт Улс

Fast Track систэмийн тогтолцооны зөвшөөрөлтэй олонгос-АНЭУ-д нэвтэрх иргэд

Нислэгээс 72цагийн дотор авсан шинжилгээний хариу буюу(шинжилгээ 96цагийн дотор хийгдсэн байх)

Англи хэл дээрхи маягт

Индонез Улс

Индонезид нэвтрэх бизнес эрхлэгчид

Нислэгийн цагаас 72цагийн дотор хийгдсэн шинжилгээний хариу тодорхойлолт

Англи хэл дээрхи маягт

※ Шаардлагатай баримт бичиг нь тухайн улсын ЭСЯ-ны цагаачлалын(хил гааль нэвтрэх) албаны бодлогын дагуу өөр өөр байж болох тул шинжилгээ хийлгэхээр ирэхийн өмнө БНМУ-ын элчин сайдын яамтай холбогдож лавлан, баттай мэдээлэл авсаны дараа шаардагдах хугацаандаа ирж шинжилгээ өгөхийг хүсэе.


Түгээмэл асуулт

1. Шинжилгээ хэзээ хийгдэх боломжтой бэ?

Сovid-ын шинжилгээ өгөхийн тулд урьдчилсан үзлэгийн цаг авах боломжгүй бөгөөд дээрхи цагын хуваарийн дагуу ирж бүртгэл хийлгэсэн бол тухайн өдөртөө шинжилгээ өгөх боломжтой.

 

2. Сovid19-ын шинжилгээний хариуг хэзээ гарах бэ?

Дээрхи цагын хуваарын дагуу ирж шинжилгээ хийгдсэн тохиолдолд дараагын өдрийн үдээс өмнө 9цагт хариу гарах болно.

(Давтан хийгдэх тохиолдолд илүү удах боломжтой)

 

3. Шинжилгээний бүртгэлийг хэрхэн хийлгэх бэ?

Төлбөрийн хэлтэс дээрээс эмчилгээний тасаг (Олон улсын эмчилгээний тасаг) дээр бүртгэл хийлгэж эх үрсийн эрүүл мэндийн төвийн 2давхарт гадаад руу хил гааль гарах иргэдийн COVID 19-ын шинжилгээний тодорхойлолт (англи хэлээр) олгох мэдээлэлийг тусламж өгөх хэсгийн ажилтанаас дараалалын дугаар авч хүлээх шаардлагатай.

(төлбөрийн хэсэгт бүртгүүлэх → эх үрсийн эрүүл мэндийн төвийн 2давхарт

COVID 19-ын эрүүл мэндийн тодорхойлолт олгох мэдээлэлийн алба → дараалалын дугаар авах → COVID 19-ын шинжилгээ хийлгэх бүртгэл → шинжилгээ хийгдэх)

 

4. Эмнэлгийн тодорхойлолт олгох журам заавар ?

Та эрүүл мэндийн тодорхойлолт авах өдрөө паспортаа авч эмнэлэг дээр ирэн COVID 19-ын мэдээлэлийн тусламж өгөх цонхны ажилтанаас дугаар аван хүлээх болно. Зөвхөн өөрийн биеэр авах боломжтой.

 

5. Хүний өмнөөс хариу авах боломжтой юу?

Боломжгүй. Эмнэлгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу (оношлогоо, тодорхойлолт гэх мэт) өвчтөн өөрийн биеэр эмнэлэгт ирж авах шаардлагатай. 14 наснаас доош насанд хүрээгүй хүүхдийн хувьд хүүхдийн паспорт эх хувь болон хуулбарын хамт хүүхдийн өмнөөс хариу авах асран хамгаалагч өөрийн паспорттай хамт авчирах шаардлагатай.

 

6. Хил гаалиар гарахдаа ямар бичиг баримт авч явах вэ?

Манай эмнэлгийн зүгээс эрүүл мэндийн тодорхойлолт болон шинжилгээний хариу хоёуланг нь авч явахыг зөвлөж байна. Гэвч баттай мэдээлэлийг өөрийн орны элчин сайдын яамнаас лавлаж асуух нь зүйтэй.

 

7. Эрүүл мэндийн тодорхойлолт ба шинжилгээний хариу ямар ялгаатай бэ?

Эрүүл мэндийн тодорхойлолт нь хилээр гарах улсаас хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд тусгай маягтын дагуу англи хэл дээр овог нэр, паспортын дугаар, төрсөн он сар өдөр, шинжилгээний төрөл (RT-PCR), шинжилгээ хийгдсэн өдөр, хариу гарсан өдөр, баримт бичиг олгогдсон өдөр зэрэг бичигдэх болно. 

Шинжилгээний хариу гарсан хуудас нь хариуг харуулсан эмнэлгийн тэмдэглэл бөгөөд шинжилгээний өдөр, цаг бичигдсэн болно.