Эмэгтэйчүүд

Хөхний хорт хавдрын мэс заслын төрөл

Мэс заслын төрөл

• Хөх хадгалах мэс засал

Хөхний хорт хавдрын хэмжээ жижиг бөгөөд хөхний нэг хэсэгт бөөгнөрсөн байвал хөхийг хэсэгчилэн тайрах мэс засал юм. Мэс заслын үед хөхний хорт хавдраас гадна аюулгүйн үүднээс ойролцоох эрүүл эдийг хэсэгчилэн хамт тайран авдаг. 


• Хөх бүхэлд нь тайрах мэс засал

Урьд нь хөхний хорт хавдартай өвчтөнүүдэд хөхийг бүхэлд нь авахаас гадна хөхний доор байрлах булчингийн хамт авах мэс засал хийгддэг байсан бол өнөө үед гарын үүрэг, хөдөлгөөн зэргийг харгалзан үзэж хөхний хорт хавдар цээжний гол булчинд нэвчээгүй бол тэр булчинг хэвээр үлдээдэг. 

 

• Суганы тунгалагийн зангилааны мэс засал

Өмнө нь суганы тунгалагийн зангилааг бүхэлд нь тайран авах мэс засал хийсний дараа мэдрэмжинд өөрчлөлт орох, хөдөлгөөнд хязгаарлалт бий болох, тунгалагийн булчирхай хавдах зэрэг тохиолдолууд байсан. Тиймээс өнөө үед шаардлагатай тохиолдолд л суганы тунгалагийн зангилаа авах мэс заслыг хийж байна. 

 

• Тунгалагийн зангилаа хянах эдийн шинжилгээ

Энэхүү шинжилгээ нь хөхний хорт хавдрын эдэд хамгийн түрүүн хүрдэг тунгалагийн булчирхайг олж эдийн шинжилгээ хийдэг арга бөгөөд тунгалагийн зангилаа хянах мэс заслыг сайн ашиглаж чадвал суганы тунгалагийн зангилааг өргөн хүрээтэй тайрахаас зайлсхийж чадах ба тэр хэмжээгээрээ гаж нөлөө, хүндрэлийг багасгадаг учраас хөхний хорт хавдрын мэс засалд өргөн хэрэглэгдэж байна. 

• Хөх тайрах мэс заслын дараах нөхөн сэргээлт

Хөх нөхөн сэргээх мэс засал гэдэг нь өвчтөний өөрийнх нь булчин болон хиймэл биетийг цээжинд суулган хөхийг зөв хэлбэртэй болгохыг хэлдэг. Нөхөн сэргээх мэс засал нь гоо сайхны хувьд үр дүнтэй, оюун санааны хувьд сэтгэл ханамж өндөртэй байдгаараа давуу талтай юм. Мэс засал хийлгэсэн үеэсээ шалтгаалан хорт хавдар авахуулах мэс заслын дараа шууд хийгдэх нөхөн сэргээлт ба 3-6 сар өнгөрсний дараа хийгдэх хожуу нөхөн сэргээлт гэж ялгадаг бөгөөд ашиглагдаж байгаа биетийн төрлөөс шалтгаалан өөрийн булчин/эд/ ашиглах арга болон гадны биет ашиглах арга гэж хуваадаг.