Эмэгтэйчүүд

Хөхний хорт хавдар

Хөхний хорт хавдар гэдэг нь сүүний булчирхайн эдийн хэвийн бус ургалт юм. Ерөнхийдөө хөхний суваг эсвэл хэлтэнд үүсдэг хорт хавдрыг хэлдэг. Хөхний хорт хавдрын эсүүд олон төрөл байдаг бөгөөд төрөл бүрийн төхөөрөмжийг ашиглаж эсийн өөрчлөлтийг мэдэх боломжтой.


Оношилгоо 

Хөхний хорт хавдартай хүний тавилан нь илрүүлсэн хугацаанаас хамаардаг тул амьд үлдэх түвшинг сайжруулах хамгийн сайн арга бол шинж тэмдэг илрээгүй эрт үед оношлох явдал юм. Хөхний хорт хавдрын оношилгоонд өөрөө тэмтэрч үзэх, эмчид тогтмол үзүүлэх, маммограф шинжилгээг тогтмол хийлгэх, эд эсийн шинжилгээ хийх нь эрт илрүүлэхэд тустай. 


Маммограф: Хөхний рентген шинжилгээ нь хөхний хорт хавдрыг эрт үед илрүүлэх хамгийн үндсэн шинжилгээ юм.

Хөхийг өөрөө тэмтэрч шалгах болон хэт авиан шинжилгээгээр илрүүлэх боломжгүй шохойжилтод эмгэгийг маммограф оношилгоогоор илрүүлэх боломжтой байдаг.


Хэт авиан шинжилгээ: Хөхний эдийн нягтралтай тохиолдолд маммограм шинжилгээ нь хангалтгүй байж болох тул нэмэлтээр хөхний эхо шинжилгээтэй хамт оношловол илүү тохиромжтой.


Хөх тайрах мэс засал болон эдийн шинжилгээ: Сүүлийн үед эдийн шинжилгээг нарийхан зүүгээр хатган эд авдаг болсон нь нэг дор олон газраас эд эс цуглуулах давуу талтай тул хамгийн оновчтой шинжилгээ гэж үздэг.


Хөхний хорт хавдар гэж батлагдсаны дараа нь үе шат, үсэрхийлэл байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор CT, MRI шинжилгээг хийдэг. Мөн үүнээс гадна эмчилгээний дараа хавдар дахисан эсэхийг шалгахад ашигладаг.