Эмэгтэйчүүд

Умайн хорт хавдар (Uterine cancer)

Тодорхойлолт: Умайд үүссэн хорт хавдрын ерөнхий нэршил

 

Төрөл: Умайн хорт хавдар үүссэн байршлаас нь хамааруулан 2 төрөлд хуваадаг.

 

- Умайн хүзүүний хорт хавдар: Умайн хүзүү гэдэг нь үтрээн угт байх умайн үүдэн хэсгийг хэлэх ба түүн дээр үүссэн хорт хавдрыг умайн хүзүүн хорт хавдар (cervical cancer) гэж хэлнэ.

 

- Умайн их биеийн хорт хавдар: Умайн их бие нь умайн дийлэнхийг эзлэх ба умайн их биеийн хорт хавдрыг эндометрийн /умайн салст/ хорт хавдар (endometrial cancer) болон умайн саркома (uterine sarcoma-умайн холбогч эдийн гаралтай хорт хавдар) гэж хуваана. Эндометрийн хорт хавдар нь умайн хамгийн дотор талд үүсдэг хавдар бөгөөд умайн саркома нь умайн булчин эсвэл холбогч эдэд бий болдог хорт хавдрыг хэлдэг. 

 

Эмчилгээ

Эхэн үеийн умайн хүзүүн хорт хавдрыг мэс заслын эмчилгээ хийдэг ба хорт хавдар хүндэрсэн тохиолдолд хими болон туяагаар эмчилдэг. Харин умайн их биеийн хорт хавдрын хувьд үе шатаас нь шалтгаалахгүйгээр мэс засал хийх ба мэс заслын үр дүнгээс шалтгаалан туяа, хими, дааврын зэрэг эмчилгээнүүдийг нэмж хийдэг.