Эмэгтэйчүүд

Өндгөвчний хорт хавдар (Ovarian cancer)


Тодорхойлолт : Өндгөвч нь умайн хоёр талд байрлах нөхөн үржихүйн даавар ялгаруулан өндгөн эс болон үржлийн эс зэргийн хадгалах үүрэгтэй бөгөөд үүнд үүссэн хорт хавдрыг өндгөвчний хорт хавдар гэнэ.

 

Ангилал : Өндгөвчний хучуур эсийн хавдрыг эсийн хэлбэрээс хамааран нарийвчлан ангилдаг.

• Хучуур эдийн ийлдэст хорт хавдар (Serous carcinoma)

• Салслаг хорт хавдар (Mucinous carcinoma)

• Эндометрийн өндгөвчний хорт хавдар (Endometroid carcinoma)

• Өнгөгүй эсийн хорт хавдар (Clear cell carcinoma)

• Бреннерийн хавдар (Malignant brenner tumor)

• Ялгаралгүй өмөн буюу хорт хавдар (Undifferentiated carcinoma)

• Хучуур эдийн ангилагдаагүй хорт хавдар (Unclassified Carcinoma)

 

Эрсдэлт хүчин зүйлс

• "BRCA1", "BRCA2" буюу "полипын бус гаралтай бүдүүн гэдэсний хорт хавдрын генийн" -ийн хувирал

• Өндөр настан

• Хэт таргалалт

• Ар гэрийнхэн дунд өндгөвчний хорт хавдраар өвчлөж байсан тохиолдолд

Даавар орлуулах эмчилгээ хийлгэх

 

Шинж тэмдэг

Аарцагны хөндий болон хэвлийн өвдөлт, хоол идэх үед бараг идээгүй байж амархан цадах, гэнэт шээс хүрч шээс алдах, ойр ойр шээс хүрэх мэдрэмж төрөх зэрэг

 

Шинжилгээ оношилгоо: 

• Эхо : Өндгөвчинд үүссэн хавдар нь хатуу биет эсвэл шингэн эсэхийг тодорхойлох

• Комьпютер томографи (КT): Хорт хавдрын хэмжээ, цар хүрээ, тунгалагийн булчирхайн томролт, бөөр, давсаг, шулуун гэдэс зэрэг орчны эд, эрхтэн рүү нэвчсэн эсэхийг мөн элэг зэрэг бусад эрхтэнд үсэрхийлэл үүссэн эсэхийг тодорхойлох

• Соронзон резонансын дүрслэл (MRI): MRI-ийг өндгөвчний хорт хавдрын анхан шатны оношилгоонд ашиглагддаггүй бөгөөд тархи, нугас зэрэг бусад эрхтэнд тархсан эсэх орчны эдэд нэвчилтийн байдлыг тодорхойлох зорилгоор хийдэг.

• Бүдүүн шулуун гэдэсний дуран: Өндгөвчний хорт хавдар бүдүүн шулуун гэдсэнд үсэрхийлсэн эсэхийг тодорхойлох

• Позитрон эмиссын томограф буюу позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (PET): Биений бусад хэсэгт хавдрын тархалттай эсэхийг тодорхойлох

• Хэвлийн хөндийн дуран: Хэвлийн хөндийгөөр дуран оруулан өндгөвч болон эргэн тойрон дахь эд эсийн нөхцөл байдлыг нүдээр шууд харан шалгаж, хавдрын сэжигтэй хэсгээс эдийн шинжилгээ хийх боломжтой бөгөөд хэвлийн хөндийн шингэнээс дээж аван эсийн шинжилгээг хийснээр хорт хавдрыг илэрүүлэх болон баталгаажуулах мөн  хавдрын төрлийг тодорхойлоход тустай шинжилгээ юм.

• Хавдрын маркерын үзүүлэлт:  Өндгөвчний хорт хавдрын эсийн гадаргуу дээр үүсч, цус руу ялгардаг CA-125 хэмээх бодис нь хавдрын маркер байдлаар ашиглагддаг бөгөөд хорт хавдрын өвчлөлийг оношлох, хянан ажиглахад нэн чухал үүрэгтэй үзүүлэлт юм.

 

Хавдрын үе шат

• 1-р шат: Хорт хавдар нэг талын өндгөвч эсвэл хоёр талд үүссэн үед

• 2-р шат: Хорт хавдар нь өндгөвчнөөс хальж, аарцагны хөндийн умай, умайн гуурс хоолойд тархаж үсэрхийлсэн боловч хэвлийн хөндийн бусад эрхтэнүүдэд тархаагүй тохиолдолд

• 3-р шат: Хорт хавдар нь хэвлийн хөндийн эрхтэнүүдэд (элэг, бүдүүн гэдэс, нарийн гэдэс, хэвлийн хөндийн тунгалагийн зангилаа) тархсан тохиолдолд

• 4-р шат: Хорт хавдар хэвлийн хөндийгөөс биеийн дээд  хэсэг болох тархи, уушги, хүзүү орчмын тунгалагийн булчирхайнд үсэрхийлсэн тохиолдолд


Эмчилгээ:

• Мэс засал: Хамгийн ерөнхий түгээмэл эмчилгээ бол умай болон хоёр талын өндгөвч, умайн гуурсан хоолойг тайрч авах мэс засал байдаг боловч хавдрын явц болон ирээдүйд жирэмслэх хүсэлтэй байгаа эсэхээс шалтгаалан мэс засал хийх эсэхийг шийдвэрлэдэг. Хавдрыг аль болох боломжит хэмжээнд бүхэлд нь авах нь өвчтөний тавиланг сайжруулахад тустай байдаг.

• Химийн эмчилгээ: Химийн тариа нь цусаар дамжин бие махбодь дахь хорт хавдрын эсүүдийг устгах, хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчилгээтэй.

• Туяа эмчилгээ: Цацраг туяан эмчилгээтэй хослож хийснээр хорт хавдрын дахилтыг бууруулахаар зогсохгүй мэс засал хийгдэх хавдрын цар хүрээг багасгаж өгдөг. Ингэснээр үйл ажиллагааг хадгалах боломжтой болдог.