Эмэгтэйчүүд

Умайн булчингийн хоргүй хавдар буюу миом


Тодорхойлолт: Эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог хавдар бөгөөд умайн гөлгөр булчин дээр үүсдэг хавдар юм.


Хавдрын төрөл

- Умайн салстын доорхи булчингийн хавдар (submucous myoma):

Умайн салстын доод давхаргат үүсэх булчингийн хавдар бөгөөд илрэх гаж нөлөө ихтэй ба жижиг хэмжээний хавдар байсан ч цус алдалтын гол шалтгаан болж болдог хавдар юм. Зарим тохиолдолд умайн саркома хавдар болон хувирах магадлал өндөр байдаг бөгөөд халдвар авах, идээт бугалаа болон үхжилт үүсэх нь амархан байдаг.

- Булчингийн давхарга дахь хавдар (intramural myoma):

Умайн булчингийн давхаргын гүнд байрлах хавдар бөгөөд умайн хэмжээ томрохын хэмжээгээр умайн хана зузаарч сарын тэмдэг ихээр ирдэг.

- Умайг бүрхэж буй гялтан хальсан доор үүссэн булчингийн хавдар (subserous myoma)


 Эрсдэлт хүчин зүйлс

- Нас (40 наснаас дээш)

- Умайн булчингийн хоргүй хавдрын удамшил

- Төрж байгаагүй эмэгтэй

- Таргалалт

- Хар арьстан

  Шинж тэмдэг 

- Цус алдалт: Хэвийн бус цус алдалт, сарын тэмдэг хэт ихээр ирэх, сарын тэмдгийн мөчлөг холдох

- Өвдөлт: Аарцагны өвдөлт, бэлгийн харьцааны үеийн өвдөлт, сарын тэмдэг ирэх үеийн өвдөлт

- Даралт: Хэт томорсон хавдраас үүдэн эргэн тойронд өгөх шахалт, ойр ойр шээх, шээх үед хүндрэл үүсэх

 

  Шинжилгээ оношилгоо

Умайн булчингийн хавдрыг үтрээний эхо, комьпютер томограф (КT), соронзон резонансын дүрслэл (MRI) болон умайн дуран шинжилгээнүүд хийгдэж оношлодог.

 

Эмчилгээний арга

- Дааврын эмчилгээ: Умайн булчингийн хавдрын хэмжээг багасгах боломжтой боловч дааварын эмчилгээг зогсоох тохиолдолд хавдар дахин өсөх магадлал байдаг. Мөн түүнчлэн мэс заслын өмнө хойно цус алдалтыг багасгах зорилгоор хийгдэж болно.

- Мэс заслын арга 

·Умайн булчингийн хавдрыг тайрч авах мэс засал (myomectomy): Умайд үүссэн булчингийн хавдрыг зөвхөн тайрч аван эмэгтэй хүний нөхөн үржих үйл ажиллагааг хадгалан авч үлдэх мэс засал юм.

·Умай тайрах мэс засал (hysterectomy): Умайг бүхэлд нь тайрч авах мэс засал бөгөөд цаашид жирэмслэх төлөвлөгөө байхгүй тохиолдолд, умайн булчингийн хавдар олон тооны байх болон умайн хэмжээ 12долоо хоногтой жирэмсэн хүний хэмжээнд томорсон бөгөөд сарын тэмдэг хэт ихээр ирэхтэй хавсарсан умайн салстын доорхи булчингийн хавдрын үед, хавдраас үүдэлтэй давсаг болон шулуун гэдсэнд даралт шахалттай үед хийгдэх мэс заслын арга юм.