Урологи

Түрүү булчирхайн томролт (Benign prostatic hyperplasia)


Тодорхойлолт: Залуу эрэгтэй хүний түрүү булчирхай хушиганы хэмжээтэй байдаг бөгөөд нас ахих тусам томрон аажмаар шээс гадагшлуулах сувгийг (шээсний сүв) дарснаар янз бүрийн зовиуруудыг бий болгодог. Үүнийг түрүү булчирхайн томролт гэнэ.

 

Шинж тэмдэг

- Шээсний гаралт нарийсан суларч, шээх явцад тасалдах тохиолдол ч бий болдог.

- Шээсний дараа бүрэн гараагүй юм шиг мэдрэмж төрөх

- Шээс шууд гарахгүй байх эсвэл дүлж шээх

- Ойр ойрхон шээс хүрэх эсвэл гэнэт шээс хүрэх ба тэвчихэд хэцүү болох

- Шөнө олон дахин босож шээх

 

Оношилгоо

- Шулуун гэдсээр тэмтрэх шинжилгээ: Анусаар дамжин шулуун гэдсэнд хуруугаа хийж түрүү булчирхайг тэмтэрч үзэн төлөв байдлыг шинжлэнэ. 

- Цусны шинжилгээ: Бөөрний үйл ажиллагаа (BUN, Cr), цусан дахь түрүү булчирхайн өвөрмөц эсрэг биетийн шинжилгээ (PSA)

- Түрүү булчирхайн хэт авианы шинжилгээ: Анусаар хэт авианы аппаратыг хийн түрүү булчирхайн хэмжээ, түрүү булчирхайн хорт хавдар үүссэн эсэх, чулуу болон шохойжилт байгаа эсэх, шээсний үлдэгдэл бий болсон эсэхийг шалгана.

- Давсагны дурангийн шинжилгээ: Шээсний сүвээр дуран хийж давсагны дотор талыг ажиглах шинжилгээ.

- Шээсний динамик шинжилгээ: Шээсний урсгалын хурд, давсаг болон шээсний дотор даралт, шээх үеийн шээлүүрийн бөгж хэлбэрийн булчингийн болон аарцагны ойр орчмын булчингууд хэвийн хэмжээнд суларч байгаа эсэхийг шинжилнэ.

 

Эмчилгээ

- Эмийн эмчилгээ: Алфа-Симпатик мэдрэл таслагч эм ашиглан түрүү булчирхай болон давсагны хүзүүн хэсгийн булчинг сулруулж шээх үеийн үйл ажиллагааг сайжруулах, эр дааврын хувиргах фермент дарагч эм ашиглан түрүү булчирхайн хэмжээг багасгаж өгдөг. 

- Хамгийн бага зүсэлттэй эмчилгээний арга

Түрүү булчирхайг шээсний сүвээр дамжуулан зүүгээр түлэх /Trans-Urethral Needle Ablation of the Prostate/ мэс ажилбар

Дуран ашиглан томорсон түрүү булчирхайг тусгай зүүгээр хатган тэр хэсэгтээ долгион илгээж түлж үхүүлэх арга юм.

- Түрүү булчирхайн лазерийн эмчилгээ

Дуран ашиглан шилэн мяндас суулгаж тусгай лазер шарж хоромхон зуур томорсон түрүү булчирхайг ууршуулах эсвэл тайрах арга юм.

- Мэс заслын арга

Шээсний сүвээр дамжуулан түрүү булчихайг авах мэс засал: Цахилгаан хутгатай дуранг шээсний сүвээр оруулж томорсон түрүү булчирхайг тайрч авах арга юм.