Урологи

Түрүү булчирхайн хорт хавдар (Prostate cancer)


Тодорхойлолт: Түрүү булчирхай нь үрийн шингэний зарим хэсгийг үүсгэн, хадгалах үүрэг гүйцэтгэдэг эр бэлэг эрхтэн ба түүнд үүссэн хорт хавдрыг түрүү булчирхайн хорт хавдар гэж хэлдэг. 

 

Шалтгаан: Одоогийн байдлаар түрүү булчирхайн хорт хавдар үүсэх шалтгаан нь нарийн тодорхойлогдоогүй боловч түүний эрсдлийг нэмэх хэд хэдэн хүчин зүйлст насжилт, африк гаралтай америкийн цусан төрөл, удам, таргалалт болон өндөр тослогтой хоол хүнс зэрэг ордог. 

 

Шинж тэмдэг: Шээлүүрийг тойрон бүрхдэг түрүү булчирхайн эдэд хорт хавдрын эс бий болон өсч үржин шээлүүрийг дарснаар шээс сайн гарахгүй болох, шээс нарийнхан гарах, шээсний дараа шээс үлдсэн мэт мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. 

 

Оношилгоо

· Шулуун гэдсээр тэмтрэх шинжилгээ: Анусаар шулуун гэдсэнд хуруугаа хийж түрүү булчирхайн ар талыг тэмтрэн үзэж, хэмжээ болон хатуужилтын байдал, ойролцоох эдийн хамаарлыг барих байдлаар үздэг шинжилгээ юм. 

Түрүү булчирхайн хавдрын маркер (PSA) шинжилгээ: Цусан дахь түрүү булчирхайн өвөрмөц антиген (serum prostate specific antigen-PSA) нь түрүү булчирхайн өнгөн давхаргын эсээс үүсдэг уургын задралын элемент тул түрүү булчирхайн хавдар үүссэн тохиолдолд PSA үзүүлэлт өсдөг. Энэ нь түрүү булчирхайн хавдрын оношилгоонд чухал ач холбогдолтой хавдрын маркер (tumor marker) юм. 

· Шулуун гэдэсний ЭХО (transrectal ultrasound, TRUS) болон эдийн шинжилгээ: Анусаар хийдэг шулуун гэдэсний ЭХО-гоор түрүү булчирхайг олон нэгжид хуваан үзэж тухайн хэсэг тус бүрээс эдийн шинжилгээ авч эмгэг судлалын шинжилгээ хийгддэг.

· Ясны скан: Түрүү булчирхайн хорт хавдрын сүүлийн шатанд ясанд үсэрхийлэх тохиолдол элбэг бөгөөд үүнийг шалгах зорилгоор хийгддэг. 

· Хэвлийн томографи (CT) эсвэл соронзон резонансын дүрслэл (MRI): Хорт хавдрын хэмжээ болон түрүү булчирхайн хэмжээг тодорхойлж хавдар орчмын эд эсэнд нэвчсэн эсэх түүнчлэн аарцаг дахь тунгалгийн булчирхайнд үсэрхийлсэн эсэхийг тодорхойлох зорилгоор хийгддэг.

 

Эмчилгээ 

· Мэс засал: Түрүү булчирхай бүхэлд нь түүнчлэн үрийн цэврүү, үрийн суваг зэрэг эргэн тойрны эд, аарцгийн тунгалгийн булчирхайг авах замаар түрүү булчирхайн хавдрыг бүхэлд нь авах мэс заслыг Радикал түрүү булчирхайн хавдрыг мэс засал (radical prostatectomy) гэж нэрлэдэг. Энэхүү эмчилгээ нь тархаж үсэрхийлээгүй түрүү булчирхайн хорт хавдрыг авах хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний арга юм. 

· Дааврын эмчилгээ: Эр бэлгийн даавар нь түрүү булчирхайн хорт хавдрын эсийн өсөлтийг дэмждэг. Иймд дааврын ялгаралтыг хориглох болон үйл ажиллагааг удаашруулах нь эмчилгээний эхэн үед хорт хавдрын явцыг зогсоох болон удаашруулах боломжтой болгодог.

· Туяа эмчилгээ: Яс болон тунгалагийн булчирхайнд үсэрхийлэн өвдөлт их өгч байгаа тохиолдолд туяа эмчилгээ хийгддэг, өвчтөнүүдийн 80%-д нь өвдөлт намдаах нөлөө үзүүлдэг байна

· Химийн эмчилгээ: Дааврын эмчилгээ хийгдэх боломжгүй эсвэл үр дүнгүй байх үед химийн эмчилгээ хийгддэг.