Нуруу нугасны эмгэг

Хүзүүний үе хоорондын ивэрхий


Тодорхойлолт: Хүзүүний диск гэдэг нь хүзүүний нугалам хоорондын жийргэвчийг хэлэх ба энэ жийргэвч диск нь мултарч гарах болон урагдсаны улмаас хүзүүний мэдрэлийг цочроох болон даралт ачаалал өгсний улмаас хүзүү, мөр, нуруу, гаранд өвдөлт болон мэдрэлийн гаралтай шинж тэмдгүүд илэрдэг өвчин юм. Хүзүү нь 7 нугалам яс болон 8 хос мэдрэлээс бүрддэг бөгөөд жийргэвчний ивэрхийн 90 гаруй хувь нь 4 болон 5-р нугалам, 6 болон 7-р нугалам хооронд үүсдэг ба хүзүүний ясны хамгийн хөдөлгөөн томтой хэсэг юм.

 

Шалтгаан

- Компьютер болон ухаалаг утасны хэт хэрэглээ, ном удаан хугацаагаар унших зэргээс үүдэж C хэлбэрийн хотойсон байрлалтай байх ёстой хүзүүний ясны хэлбэр шулуун болж өөрчлөгдсөн (яст мэлхийн хүзүү) тохиолдолд

- Нэг мөрөнд хэт ачаалал өгснөөр биений тэнцвэр алдагдсан тохиолдолд

- Буруу байрлалаар удаан суух тохиолдолд

- Хүзүүнд хүчтэй ачаалал өгсөн биеийн тамир дасгал хөдөлгөөн хийх тохиолдолд

- Өөрийн биеэд үл тохирох дэр дэрлэж, шөнөжин хүзүү болон мөрний булчин тайван бус байдлаас үүдэн нугасны шингэнд ачаалал очих тохиолдолд

 

Шинж тэмдэг

- Мөр болон гар, сарвуу нийтдээ өвдөх.

- Гарын хүч суларч, хэсэгчилэн бадайрч хөдөлгөөн болхи болох.

- Толгойны өвдөлт, нүд харанхуйлах, толгой эргэх, чих дугарах.

 

Шинжилгээ·оношилгоо

- Рентген зураг: Хүзүүний нугалмын муруйлт багасах болон жийргэвчний ивэрхийг харж тодорхойлох үед ашигладаг ба бусад эмгэгээс ялган салгахын тулд зайлшгүй хэрэгтэй шинжилгээ юм.

- Соронзон резонансын дүрслэл (MRI): Жийргэвчний өөрчлөлт болон жийргэвчний цүлхийлтийг тал талаас нь харах боломжтой шинжилгээ юм.

 

Эмчилгээ

- Туслах эмчилгээ: Өвчний шинж тэмдэг илрэх эхэн үед туслах эмчилгээг тэргүүлэн хийх бөгөөд 3-6 долоо хоногийн татлага эмчилгээ, физик эмчилгээ болон өвдөлт, үрэвсэл намдаах эмчилгээ хийгдэх ба энэхүү эмчилгээгээр хүзүүний дискний ивэрхний 90% нь сайжрах боломжтой байдаг.

- Мэс заслын эмчилгээ: Мэс заслын хувьд тэргүүлэн хийгдэх туслах эмчилгээ хийлгэсэн ч шинж тэмдэг сайжрахгүй байгаа болон үргэлжилсэн урт хугацааны мөчдийн өвдөлтийн үед, нугасны өвчин эмгэгийн үед, мэдрэлийн гэмтлийн үед хийгдэх шаардлагатай гэж үздэг. Мэс засал нь бүтэн мэдээгүйжилт хийгдсэний дараа бичил дуранг оруулах хэмжээнд маш бага хэмжээний зүсэлт хийх ба ясыг маш жижиг хэмжээнд цоолон нүх гаргаж түүгээр ивэрхийг тайран авч эмчилдэг арга юм.