Нуруу нугасны эмгэг

Бүсэлхий нурууны ивэрхий (lumbar herniated intervertebral disc)


Тодорхойлолт: "Диск" хэмээн нэрлэгддэг жийргэвчний ивэрхий гэдэг нь нурууны нугалам хооронд байдаг жийргэвч /диск/ ямар нэгэн шалтгаанаас болж гэмтэн жийргэвчний дотор талын царцаамаг бөөм мултарч зэргэлдээх мэдрэлийн ёзоорыг дарснаар янз бүрийн шинж тэмдгүүдийг бий болгодог эмгэгийг хэлдэг.  

 

Шалтгаан- Өдрийн ихэнхийг сандал дээр сууж өнгөөрдөг тохиолдолд

- Сандал дээл налуу /хазгай/ суух эсвэл хөлөө ачиж суух зуршил

- Хүнд юм өргөх үед нуруунд ачаалал ирэх тохиолдолд

- Нуруугаа бөхийлгөж бөгтөр байдлаар зогсох, цэргүүд удаан хугацаанд номхон зогсох үед

- Хажуу талаараа эсвэл доош харж унтах тохиолдолд

- Хөгшрөлтөөс болон ясны сийрэгжилт, дискний уян хатан байдал муудах

- Авто осол, бэртэл гэмтэл зэрэг гадны нөлөө авсан тохиолдолд

 

Шинж тэмдэг

- Нуруугаар хатгуулж өвдөлт бий болох.

- Нуруу, өгзөг, хөл хүртэлээ өвдөж, янгинах, бадайрах зовиур илэрнэ. 

- Ханиалгах, найтаах үед нуруугаар өвдөнө.

- Хэвтэх юмуу эвтэйхэн байрлал авах үед өвдөлт сарнина.

- Биеийн доод хэсэг хүндэрч чангаах мэдрэмж төрнө. 

- Хөл нарийсч сульдана. 

 

Оношилгоо шинжилгээ

- Хөл чигээр нь өргөж үзэх тест (Straight leg raising test): Орон дээр хэвтээд хөлөө шулуун байдлаар дээш өргөн үзэх ба нурууны дискний эмгэгтэй өвчтөний хувьд хөлөө жоохон л өргөхөд нуруу, өгзөг, хөл рүү хүнд хэлбэрийн өвдөлт бий болдог учраас хөлөө өргөхөд хязгаарлагдмал байдаг. Энэ нь мэдрэл дарагдсан байгааг илтгэнэ. 

- Мэдрэлийн шинжилгээ: Хөлийн булчин, мэдрэмж, мэдрэлийн ойлт зэргийг шинжилэн мэдрэлийн үйл ажиллагаанд өөрчлөлт бий эсэхийг дүгнэнэ. 

- Бүсэлхий нурууны рентген: Нурууны сэртэн ясны гажиг, гэмтэл /спондилез/ юмуу нурууны нугаламны гулсалтыг ялган салгахад хэрэглэгддэг. 

- Соронзон резонансын дүрслэл (MRI): Биеийн гаднаас жийргэвч /диск/-ний өөрчлөлт болон түүний мултран гарсан чиглэлийг олон өнцгөөс харах боломжтой. 

 

Эмчилгээ

- Туслах эмчилгээний арга: Анх илрэх үед шинж тэмдгийг арилгах биш бууруулах эмчилгээ эхлээд хийгддэг ба зөв хэвтэх дэглэм, татлага эмчилгээ, физик эмчилгээ, булчин чангалах дасгал зэрэг эмчилгээг хийснээр 4 долоо хоногийн дотор 80% орчим нь сайжирдаг. 

- Мэс заслын эмчилгээ: Туслах эмчилгээ хийсэн ч хүнд хэлбэрийн өвдөлт үргэлжилсээр байх тохиолдолд, эсвэл дискний ивэрхий дахих, нугасны /симпатик/ мэдрэлийн зангилаа /адууны сүүл/-ны хам шинж юмуу тавхай унжих (foot drop) зэрэг мэдрэлийн доголдол /хомсдол/ бий болох тохиолдолд мэс заслыг хийдэг. Мэс засал нь ерөнхийдөө бүтэн мэдээгүйжүүлэлт хийсний дараа микроскопоор харагдах хэмжээний хамгийн бага зүсэлт хийж, нурууны ясанд жижиг нүх гаргаад түүгээрээ гулсан гарсан дискний ивэрхийг тайрч авах аргаар хийгддэг.