Нуруу нугасны эмгэг

Сээр нурууны хавдар (Spinal tumor)

Тодорхойлолт 

Сээр нуруунд үүсдэг бүх төрлийн хавдрыг хэлдэг.

- Сээр нурууны анхдагч хавдар : Зөвхөн сээр нуруунд үүсэх хавдрыг хэлэх бөгөөд хоргүй хавдар болон хортой хавдар гэж хувааж үздэг.

- Сээр нурууны үсэрхийлсэн хавдар : Ихэвчлэн уушгины хорт хавдар, хөхний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар, бөөрний хорт хавдар гэх мэт анхдагч хорт хавдар нь сээр нуруунд үсэрхийлэн тархсан байдаг бөгөөд хортой хавдар юм.

 

Шинж тэмдэг : 

Хавдар үүссэн байршлаас шалтгаалан илрэх шинж тэмдэг болон өвдөлтийн цар хүрээ олон янзаар илэрдэг. Бусад төрлийн сээр нурууны өвчнөөс хавдрын өвдөлт нь шөнө оройн цагаар өвдөх онцлогтой байдаг ба нурууны байрлал, үйл хөдөлгөөний хамааралгүйгээр үүсдэг. Хавдар цээжний нугалмын бүсэд үүссэн тохиолдолд өвдөлт нь их биеийн дагуу өвдөлт илэрч ажиглагддаг бөгөөд бүсэлхий нугалмын бүсэд хавдар байх тохиолдол бүсэлхийн нугалмын мэдрэлд шахалт ачаалал өгснөөр гуя, шилбэ, хөлийн шагай, хөлийн хуруунд өвдөлт өгөх болон бадайрах, мэдрэмж сулрах, булчин сулрах, бүүр хүндрэлтэй үедээ доод мөчний саажилт зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

 

   Шинжилгээ оношилгоо: 

- Рентген зураг : Нуруу, сээр нугасны үсэрхийлсэн хавдрын үед хорт хавдрын эсүүд нуруу сээрний ясанд болон ойр орчмын ясны эдэд халдаж ясны өөрчлөлтийг үүсгэдэг тул шахалт ачаалалаас үүдэлтэй ясны хугарал эсвэл нуруу сээрний ясны суулт цөмрөлт байгаа эсэхийг ажигладаг.

- Компьютерийн томографи (КT) : Ясны идэгдэлтийн хэмжээ зэрэг болон ясны ерөнхий байдалыг ажиглан дүгнэдэг.

- Соронзон резонансын дүрслэл (MRI): Хавдрын хэмжээ, цар хүрээ болон нугасны болон мэдрэлийн булчин хоорондын хамаарлыг ажигладаг.

- Голомтоос эдийн шинжилгээ авах (биопси) : Хавдар авах мэс заслын үед эдийн шинжилгээ хийгддэг ба зарим тохиолдолд хавдар авах мэс заслаас өмнө хэсэгчилсэн  мэдээ алдуулалт хийж эдийн шинжилгээг (биопси) зүүгээр хатгалт хийж авдаг.

-Ясны скан (bone scan) : Ясны үрэвсэл, хугарал, ясанд үсэрхийлэл байгаа эсэхийг голчлон ажиглаж үздэг цөмийн оношилгооны нэг төрөл юм.

-Ангиографи болон судас боох ажилбар (эмболизаци) : Сээр, нуруу нугасны хавдар нь мэс заслын явцад цус ихээр алдах магадлал байдаг тул шаардлагатай тохиолдолд мэс заслын өмнө ангиографи хийж, хорт хавдрын эсүүдийг цусаар хангаж байгаа артерийг шалгаж үзснээр хорт хавдрын эсүүд рүү чиглэсэн судасны замыг боож, бөглөх мэс ажилбар хийснээр мэс заслын үед үүсэх цус алдалтыг бууруулдаг.

 

Эмчилгээ :

Ерөнхийдөө нуруу нугасны анхдагч хавдрыг мэс заслын аргаар бүрэн авах ба хортой хавдрын хувьд бүрэн авах боломжгүй тохиолдолд аль болох авах боломжит хэмжээнд авахын зэрэгцээ мэс заслын дараа туяа эмчилгээ гэх мэт бусад шаардлагатай эмчилгээ хийгддэг.

Нуруу нугасны хоёрдогч хавдар буюу үсэрхийлсэн хавдрын хувьд туяан эмчилгээ болон цацраг идэвхит туяан мэс заслын эмчилгээ хийгддэг.

 

Явц болон хүндрэл

Гистологийн хувьд хавдар нь хортой, хоргүй хавдраасаа хамаарч эмчилгээний зарчим, өвчний явц, тавилан өөрчлөгддөг бөгөөд хортой хавдрын хувьд дахих магадлалууд байдаг. Нуруу нугасны хавдрын хамгийн том хүндрэл бол саажилт юм.