Зүрх судасны эмгэг

Артерийн судасны хатуурал (Аtherosclerosis)

Тодорхойлолт: Судасны хамгийн дотор талыг бүрхэж байдаг бүрхүүлд (endothelium) хол-естрол нэвчисний улмаас (atheroma) атерома үүсгэдэг судасны эмгэг болон ихэвчлэн цусны судасны дунд давхаргад дегенератив өөрчлөлтөөс фиброз болгон цусны судасны уян хатан чанарыг алдагдуулж хөгшрөх үзэгдлийг артерын судасны хатууралтай хавсарсан Атеросклероз гэж нэрлэдэг.

Шалтгаан: Гиперхолестеринеми, цусны даралт ихсэх, чихрийн шижин, тамхи татах, хөгшрөлт, зүрх судасны өвчний гэр бүлийн түүх, илүүдэл жин, хэвлийн таргалалт


Шинж тэмдэг: Атеросклероз нь зүрхийг цусаар хангадаг титэм судасны (зүрх судасны), тархиныг цусаар хангадаг тархины артер ба гүрээний артер (хүзүүний судас), бөөрний артер ба бөөрний захын судаснуудад нэвчин үүнээс үүдэн цээжний бах, зүрхний шигдээс (зүрх зогсох) гэм мэт зүрхний ишеми өвчин, тархины шигдээс болон тархины цус харвалт зэрэг тархины судас нарийсах эмгэг, бөөрний үйл ажиллагаа буурдаг бөөрний дутагдал болон ишемийн мөчдийн эмгэгээр илэрдэг. Цээжний бах нь цээжний өвдөлт, хөлний артерийн судасны бөглөрөл эмгэгийн үед хагарах гэж байгаа мэт эсвэл базаж байгаа мэт мэдрэмжтэй өвдөлтөөр илэрдэг.


Оношлогоо, шинжилгээ

-Артерийн судасны хатуурал хэмжих шинжилгээ: Доод мөчдийн артерийн судасны хатуурлын гаралтай өөрчлөлт байгаа эсэхийг дээд мөч (бугалга), доод мөчдийн (шагайн үе) цусны даралтыг хэмжих замаар тооцоолж болно.

-Гүрээний артерийн ЭХО: Гүрээ артери (хүзүүний артери) атеросклерозын товруу, цусан хангамжийн хомсдохыг шалгах

-Хэвлийн хэт авиан шинжилгээ эсвэл CT: Хэвлийн гол аортын атеросклерозын товруу эсвэл тромбоз үүсэлт, гол аортын тэлэгдэлтийг шалгах.

-Титэмийн артери судасны шохойжилтын шинжилгээ: Шохойжсон атеросклерозын товрууг шалгах 

-Тархины MRA: Тархины судаснуудад хуримтлагдсан атеросклерозын товрууг шалгана 


Эмчилгээ

-Амьдралын зуршлаа хянах: цусны даралт, чихрийн шижин, тамхиа хаях, тогтмол кардио дасгал хийх, биеийн жингээ барих

-Эмийн эмчилгээ: 75~150мг бага тунгаар аспириныг тогтмол уувал цусны бүлэгнэл үүсэх чухал хүчин зүйл болох ялтас ялгаруулах үйлчлэлийг дарангуйлдаг бөгөөд цус өтгөрөхөөс сэргийлдэг.

-Ангиопластик: Судасны ангиографи хийн нарийссан газар байвал катетерээр дамжуулан тэлэгч баллон хийн тэлснээр нарийссан хэсгийг өргөсгөж өгдөг. Мөн стент тавин титэм артерийн судасны ханыг тулаж өгсөнөөр дахин нарийсахаас сэргийлдэг.

-Богино холбоо үүсэх ажилбар (bypass graft): Өөрийн судас эсвэл хиймэл судсыг ашиглан судасны нарийссан хэсгийн доор байрлах судасыг тойруулан холбодог.