Зүрх судасны эмгэг

Хэм алдалт (Arrhythmia)


Тодорхойлолт: Зүрхийг бүхэлд нь цахилгаан дохиогоор хангадаг цахилгаан дамжуулагч тогтолцооны өөрчлөлт юмуу үйл ажиллагааны доголдолоос болж үүсдэг зүрхний жигд бус агшилтын давтамж /хэмнэл/-г хэм алдалт гэнэ.

 

Шалтгаан- Цахилгаан дамжуулагч тогтолцооны эмгэг өвчин: Тосгуур ховдолын үйл ажиллагааны хямрал /Тосгуур ховдлын хориг/, цахилгаан дамжуулагч тогтоолцооны хэвийн бус байдал /Волф Паркинсон Вайтын хамшинж-Wolff-parkinson-White syndrome/, хэвийн үйл ажиллагаатай цахилгаан дамжуулагч тогтолцооноос өөр газар бий болсон цахилгаан долгион/ хугацааны өмнөх агшилт буюу экстрасистол/ удамшлын зүрхний эмгэг

- Зүрхний цахилгаан дамжуулагч тогтоолцоонд нөлөөлдөг зүрхний өөрчлөлт: зүрхний цусан хангамж хомсдох өвчин, төрөлхийн буюу удамшлын зүрхний өвчин, зүрхний архаг дутагдал, зүрхний хавхлагын эмгэг, төрөл бүрийн эмнүүд

- Зүрхний цахилгаан дамжуулагч тогтоолцоонд нөлөөлдөг орчны нөхцөл байдлын өөрчлөлт: Өндөр түвшний сэтгэлийн дарамт, кофейн, архи, тамхи, нойр дутуу байх

 

Ангилал

Цахилгааны үүсэлт, цохилтын хэмжээ, илэрсэн газар, дамжуулалтын гажиг үүссэн газраас хамаарч өдөөгч байдлын хямрал, өдөөгч дамжуулагчын хямрал, холимог хэлбэрийн хямрал гэж хуваагддаг. 

 

Шинж тэмдэг

Зүрх дэлсэх, тамиргүйтэж, бие сулрах, толгой эргэх, ухаан балартах, цээжээр өвдөх, цээжээр эвгүйрэх, амьсгал давчдах

 

Оношилгоо

- Зүрхний цахилгаан бичлэг: Хэм алдалдал бий болсон тохиолдолд зүрхний цахилгаан бичлэгийн хэлбэр, хэмнэл нь өөрчлөгддөг ба үүнийг тайлж дүгнэж хэм алдалт үүссэн эсэх, хэм алдалтын төрөл, шалтгааныг шинжлэх боломжтой. 

- 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг. жижиг оврын аппарат биенд холбож 24 цагийн турш өвчтөний зүрхний цохилтыг бичиж энгийн үед ямарч шинж тэмдэггүй байж байгаад богинохон хугацаанд гэнэт бий болж байгаад сарнидаг хэм алдалтыг тогтооход их хэрэг болдог шинжилгээ

- Электрофизиологийн шинжилгээ (Electrophysiology study; EPS): Гар хөлийн судасаар дамжуулан цахилгааны туйл суурьлагдсан гуурс /катетер/-г зүрхний хөндийд байршуулж зүрхний цахилгаан ажиллагааг хэмжин тэмдэглэх юмуу цахилгаан өдөөлт өгч зүрхний хариу урвалыг ажигладаг шинжилгээ

- Зүрхний хэт авианы шинжилгээ: Зүрхний хэлбэр, зүрхний агшилтаар шахагдан гарч тарах цусны хэмжээ, зүрхэн доторх цусны урсгал зэрэг зүрхний үйл ажиллагааг дүгнэхээс гадна тосгуурын фибрилляцитай өвчтөний зүрхний тосгуурт цусны бүлэн байгаа эсэхийг тодорхойлж болдог. 

- Улаан хоолойн зүрхний хэт авиан оношилгоо. Зүрхний цахилгаа бичлэгийн аппарат суурилагдсан дуран ашиглан улаан хоолойгоор дамжин хэт авиан тусгалаар зүрхний төлөв байдлыг дүгнэх шинжилгээ

 

Эмчилгээ

- Хэм алдалтын эсрэг эм: Хэм алдалтын үүсэлтийг зогсоох үүрэг гүйцэтгэдэг эм

- Зүрхний аппарат: Зүрхний хөндийд байнгын жигд хэмнэлийг бий болгогч хэм зохицуулагч аппарат (Pacemaker)-г суулган хэм алдалтыг эмчлэх арга

- Цахилгаан кардиоверци (electrical cardioversion): Биеийн гадна тал, зүрхний орчимд суурьлуулсан цахилгааны туйлан хавтангаар дамжуулан цахилгааны шулуун гүйдлээр цочрол өгснөөр хэм алдалтыг эмчилдэг.

- Зүрхний абьляци хийх (ablation): Судсаар нарийн гуурс хийж зүрхэнд хэм алдагдал үүсгэж байгаа хэсгийг олж байрлуулан цахилгаанаар цочрол өгөх юмуу өндөр давтамж бүхий радио долгион ялгаруулан эдийг таслах юм уу устгах байдлаар хэм алдалтыг эмчилдэг арга

- Мэс засал: Энэхүү арга нь хэм алдалтын эсрэг эм, зүрхний аппарат, зүрхний абьляци хийх зэрэг эмчилгээгээр сайн эмчлэгдэхгүй байх эсвэл эмэн эмчилгээг сайн даадаггүй өсвөр насны өвчтөнүүдэд ихэвчлэн хийдэг эмчилгээний арга юм. Мэс заслын аргаар хэм алдагдаж байгаа шалтгааныг зогсоодог арга юм.