Толгой хүзүүний эмгэг

Тархи нугасны бүрхүүлийн хавдар (Meningioma)

 Тодорхойлолт

Тархийг бүрхэж байдаг бүрхүүлийн (arachnoid cell) эсээс үүсдэг хавдар бөгөөд ихэвчлэн 40-50 настайд тохиолддог ба 2:1 харьцаатай эмэгтэйчүүдэд илүү үүсдэг. Үүссэн байрлал нь 90% аас дээш тархины бүрхүүлийн урд хэсэгт үүсэн дагзны хэсэгт 10% аас доош, гэхдээ тархины ховдолд үүсэх нь ховор тохиолддог.

 

 Шалтгаан

- Тархины бүрхүүлийн архаг үрэвслийн урвал

- DNA вирусын халдвар

- Цацрагийн нөлөөгөөр ДНХ гэмтэн хавдар үүсдэг


 Шинж тэмдэг

Менингиомын эмнэлзүйн шинж тэмдгүүд нь тархины эд, тархины мэдрэлийн дарагдалт ба ойр орчмын хаван зэргээс үүдэлтэй байдаг ба хавдрын байрлалаас хамааран сэтгэцийн эмгэг, хараа муудах, харааны бэрхшээл, мэдрэхүйн өөрчлөлт, толгой өвдөх, мөчний саажилт, хувь хүний өөрчлөлт зэрэг янз бүрийн шинж тэмдгүүд илэрч болно.


 Оношилгоо шинжилгээ

- Рентген зураг авах : Ясны сийрэгжилт буюу остеопороз (ясны гиперплази, hyperostosis) шохойжилт (calcification) байгаа эсэхийг шалгах

- CT, MRI зураг авах : хавдрын байрлал, хэмжээг шалган, эдийн шинжилгээгээр тодорхойлж болох ч MRI шинжилгээгээр менингиомаг оношлох боломжтой

- Тархины судасны ангиграфи : Оношлох зорилгоор бус судасны тархалтыг нарийн мэдээлэл хэрэгтэй үед мэс заслын өмнө хийдэг



 Эмчилгээ

- Мэс заслын эмчилгээ : Мэс заслаар хавдрыг бүрэн тайрах авах гол зорилготой ч хавдрыг бүрэн авах боломжгүй юм уу өвчтөнд мэдрэлийг үйл ажиллагаанд тэх их гэмтэл учирна гэж үзсэн нөхцөлд хэсэгчлэн тайрах ажилбар хийж болдог.

- Тархины судасны ангиграфи : Энэ нь хавдраас гарсан судсыг бөглөснөөр мэс заслын явцад цус алдаж эрсдлийг бууруулж өгдөг ажилбар юм.

- Туяа эмчилгээ : 3 cм-ээс бага хэмжээтэй юм уу мэс засал хийхэд ихээхэн эрсдэлтэй болон мэс заслын дараа үлдсэн хавдрын эмчлэх хэрэгтэй үед хийлгэдэг.


 Үр дүн • гаж нөлөө

Ихэнх менингиома бол хоргүй юм уу нэг хэсэг нь эргэн тойронд тархины эд эсэд нэвчсэн ба байнга дахидаг хортой хавдар байдаг. Тиймээс мэс заслын эмчилгээгээр эдийг оношлон, хавдрыг бүрэн авах нь чухал ч хавдрын хэмжээ жижиг байх юм уу өндөр эрсдэлтэй эсвэл өндөр настай зэрэг тохиолдолд цацраг туяа мэс засал хийдэг ба эмнэлзүйн цогц байдлыг харгалзан ажиглах тохиолдолд ч гардаг.