Толгой хүзүүний эмгэг

Төвөнхийн хорт хавдар (Laryngealo cancer)

■ Тодорхойлолт Төвөнх нь хүзүүнйи хэсэгт улаан хоолойн ба цагаан мөгөөрсөн хоолойн эхлэл хэсэгт байрладаг чухал эрхтэн бөгөөд амьсгалах, мөгөөрсөн хоолойг хамгаалах, дуу хоолой гаргах үүрэгтэй ба төвөнхийн хорт хавдар гэдэг нь түүнд үүссэн хортой хавдрыг хэлдэг. 


Ангилал Хавдар үүссэн хэсэг ба байрласан байрлалаас хамааран төвөнхийн дээд хэсгийн хорт хавдар,  төвөнхийн хорт хавдар,  төвөнхийн доод хэсгийн хорт хавдар гэж ангилдаг. 


Эрсдэлт хүчин зүйлс Тамхи, архи, төрөл бүрийн бохирдуулагч бодисны нөлөөлөл, вирусын халдвар


Шинж тэмдэг Дуу хоолой сөөх, хоолойнд зангилгаа тэмтрэгдэх, хоолойнд юм тээглэглэсэн мэт мэдрэмж төрөх, хоол хүнс залгихад хүндрэлтэй байх, хоолой өвдөх шинж тэмдэг, амьсгаадах юм уу амьсгалахад шуухитнах чимээ сонстох зэрэг шинж илэрч болно.


Оношилгоо шинжилгээ - Төвөнхийн дуран шинжилгээ: Уян дурангаар төвөнхийг томруулан харах ба хорт хавдар сэжиглэгдвэл эдийн шинжилгээ хийн хортой эсэхийг тодруулна.

- Хүзүүний СТ эсвэл MRI: Хавдар төвөнхийн дотор талд хэр их тархсан байдал болон хүзүүний булчирхайд үсэлхийлсэн эсэхийг шалгахын тулд хийдэг. 

- РЕТ СТ: Алслагдсан газар үсэрхийлэл үүссэн эсэх болон төвөнхийн хорт хавдрын хэмжээг нарийвчлан судладаг шинжилгээний арга юм.


Эмчилгээ Мэс засал, туяа, химийн гэсэн 3 төрлийн аргаар  эмчилгээ хийдэг бөгөөд эдгээр эмчилгээг дангаар нь эсвэл 2-оос дээш аргыг хавсарч хэрэглэдэг.


Мэс заслын эмчилгээ: Эхэн үеийн хавдрын эмчилгээ нь төвөнхийн нэг хэсгийг тайрч авах ажилбар хийдэг ба хавдрын явц даамжирсан үед төвөнхийн ихэнх хэсгийг эсвэл бүхэлд нь авах мэс засал хийдэг бөгөөд хүзүүний тунгалагийн булчирхайг хамтад нь авах тохиолдолд элбэг байдаг. Төвөнхийг бүрэн тайрсан нөхцөлд хоолойн дотор талын нүхээр амьсгалах болно. 


Туяа эмчилгээ: Туяа эмчилгээ нь хавдрыг өндөр энергиэр туяагаар шарж хавдрыг устгахад эмчилгээ бөгөөд ихэнх тохиолдолд эмнэлэгт хэвтэлгүйгээр 6-7 долоо хоногийн турш Туяа эмчилгээний тасагт өдөр бүр эмчилгээ хийлгэдэг.


Химийн эмчилгээ: Сүүлийн үед химийн эмчилгээ болон туяан эмчилгээтэй хослуулан хийх арга (concomitant chemoradiotherapy)-аар төвөнхийн хорт хавдрыг эмчилж байгаа ба хавдрын хэмжээг багасгах мэс заслыг хэвийн бүтэц үйл ажиллагааг аль болох хэвээр үлдээхийг хичээж байна.