Толгой хүзүүний эмгэг

Өнчин тархины хавдар (Рituitary adenoma)

Тодорхойлолт

Өнчин тархи нь тархины суурь ясны Турк эмээлийн хонхорт орших 1г-аас бага жинтэй жижиг булчирхай бөгөөд түүнд үүссэн хавдрыг өнчин тархины аденома гэж нэглэдэг. 

 

Ангилал

-Хэмжээнээс хамаарч: бичил аденома (хамгийн их диаметр нь 10 мм ба түүнээс бага) ба аварга аденома (10 мм ба түүнээс дээш) хуваагдана.

-Даавар ялгаралтаас хамаарч: *Үйл ажиллагааны гаралтай аденома (гипересретийн аденома) ба үйл ажиллагааны бус аденома гэж хуваана.

*Үйл ажиллагааны гаралтай аденома: Сүүний шүүрлийн даавар, өсөлтийн даавар, бөөрний дээд булчирхайн даавар, бамбайг идэвхжүүлэгч даавар, лютеинжүүлэх даавар, фолликул идэвхжүүлэгч даавар зэргийг хэт ихээр ялгаруулдаг.

 

Шинж тэмдэг

Хавдрын хэмжээ, хэт ихээр ялгардаг дааврын хэмжээ, төрлөөс хамаарч янз бүрийн шинж тэмдэг илэрдэг ч шинж тэмдэггүй байж болно. Шинж тэмдэг нь сарын тэмдэг ирэхгүй байх, сүү гарах, бэлгийн дуршил буурах, харааны сулрал, акромегали, Кушингын синдромийн шинж тэмдэг, бамбай булчирхайн хордлого зэргээр илэрдэг.

 

Оношилгоо

-Өндөр нарийвчлалтай томограф (CT): тодосгогч бодис тарин хавдрын хэмжээ ба Турк эмээлийн дотор болон гадна талд тархсан хавдрыг харна.


-Соронзон резонансын дүрслэл (MRI): Хавдрын хэмжээ ба тархсан байдал, хавдар болон гүрээний артери ба каверн венийн синусын хоорондын хамаарал, сфеноид синусруу хавдрын тархалт зэргийг ажиглаж болно. 1 см-ээс бага диаметртэй хавдрыг ч зөв оношлох боломжтой


-Өнчин тархины хавдар тодорхойлох дотоод шүүрлийн шинжилгээ: Дотоод шүүрлийн үйл ажиллагааны хэвийн бус байдлыг шалгаж, мэс заслын өмнөх болон дараах үеийн дотоод шүүрлийн үйл ажиллагааг харьцуулах боломжтой тул өвчтөний эмчилгээ, хяналтанд зайлшгүй шаардлагатай шинжилгээ юм. Үүнийг өнчин тархины дааврын агууламжийн түвшинг тодорхойлох, хэт их ялгардаг дааврын шинжилгээнд хувааж болно. 


 

Эмчилгээ

-Мэс заслын эмчилгээ:

1) Транскраналь арга

Толгойн арьсан дээр зүслэг хийн ясанд цонх гарган тархийг бүхэж байдаг хатуу бүрхүүлийг зүсэн тархийг тусгай багажаар өргөн өнчин тархинд хүрдэг. Энэ мэс засал нь Туркийн эмээл хэвийн, хавдар нь ихэвчлэн Туркийн эмээлийн дээд хэсэгт байх тохиолдолд болон Турк эмээлийн эргэн тойронд тэлэлт ихтэй байгаа үед хийдэг.

2) Трансфеноид арга

Хамраар дамжуулан хамрын хананцарыг зүсэн өнчин тархины хавдарт хүрдэг арга бөгөөд хүрэхэд хялбар, аюулгүй нэвтрэх арга юм. Ялангуяа хавдар нь сфеноид синус руу тархсан, бичил аденома эсвэл тархи нугасны шингэн гадагшилсантай хавсарсан бол тус аргыг сонгодог.


-Эмийн эмчилгээ:

Сүү ялгаралт зохицуулах дааврын ялгаралт Өнчин тархины аденомигийн хэмжээнээс үл хамааран үндсэн эмчилгэээд бромокриптиныг хэрэглэдэг. Өсөлтийн дааврын ялгаралт Өнчин тархины аденомид хэрэглэдэг эм нь соматостатин бөгөөд энэ нь өсөлтийн дааврын ялгаралтыг дарангуйлдаг.

-Цацраг туяа эмчилгээ: Хавдрыг мэс заслаар бүрэн авч чадаагүй болон дахисан тохиолдолд туяа эмчилгээг эмийн эмчилгээтэй хавсарч хийж болно.

 

Үр дүн ба хүндрэл

Өнчин тархины аденомиг хамраар авах мэс засал хийсэн тохиолдолд мэс заслын дараа хамраас цус гарах, тархи нугасны шингэн мэс засал хийсэн газраар гарч болох ба энэ нь ойролцоогоор 1% байдаг. Транскраниаль аргаар мэс засал хийх тохиолдолд бусад нээлттэй мэс заслын хүндрэлтэй адил. Эмчилгээ хийлгэснээс үүдэлтэй дааврын дутагдалын зэргээс хамаарч нэмэлт эмчилгээ шаардлагатай болдог.