Толгой хүзүүний эмгэг

Хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл (Chronic sinusitis)

Тодорхойлолт: Хамрын хөндий /синус/ гэдэг нь хамрын ойролцоох нүүрний ясны төвд орших хөндийг хэлдэг. Хамрын дайвар хөндийн үрэвсэл /гайморит/ нь зажлуурын хөндийн нүх нь бөглөрч агааржилт болон цэвэрлэх үйл ажиллагаа алдагдан хамрын дайвар хөндийд үрэвсэл бий болж, идээт ялгадас хуримтлагдан үрэвсэл хүндрсэн байдлыг хэлнэ.

 

Ангилал

- Хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл: Өвчний үргэжлэх хугацаа 4-н долоо хоногоос доош байх тохиолдолд

- Хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл: 3 сараас дээш хугацаагаар үргэжилсэн тохиолдолд

 

Шалтгаан

- Хамрын дайвар хөндийн цочмог үрэвсэл: Ханиадны дараах хүндрэлээс үүдэлтэй

- Хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл: Хамрын хөндийн цочмог үрэвсэл бүрэн гүйцэд эмчлэгдээгүйгээс эсвэл цочмог үрэвсэл дахин давтагдах тохиолдолд үүсдэг.

 

Шинж тэмдэг

Хамар битүүрэх, байнгын шар нус гарах, нармайгаар өвдөх, нус хоолойруу урсан орох, үнэрлэх чадвар буурах, толгой өвдөх, анхаарал төвлөрөлт сулрах, чихний үрэвсэл, мөгөөрсөн хоолойн үрэвсэл зэрэг бий болж болно.

 

Оношилгоо

- Хамрын бичил зураг: Хамрын дайвар хөндийд шингэн байгаа эсэх, урсаж байгааг харах, салст бүрхэвч зузаарч хөөсөн эсэх зэрэг хамрын дайвар хөндийн үрэвслийг нүдээр шууд харж шалгах боломжтой шинжилгээ юм.

- Компьютер томографийн шинжилгээ /КТ/: Мэс засал хийлгэх гэж байгаа эсвэл хамрын бичил дурангаар тодорхойлогдох боломжгүй тохиолдолд хийгддэг.

 

Эмчилгээ

- Эмийн эмчилгээ: Ихэвчлэн антибиотик болон хамрын хөндийн салст бүрхүүлийн хаванг бууруулах судас агшаагч үйлчилгээтэй эм хэрэглэдэг.

- Мэс заслын эмчилгээ: Энэхүү эмчилгээ нь хамрын дайвар хөндийг нээж агааржилт болон ялгаруулалт сайн явагдах нөхцлийг бий болгох хэмжээнд туслан цэвэрлэх бөгөөд өвчин үүсгэх гол шалтгаан болж байгаа хамрын доторх бүтцийн өөрчлөлтийг засах мэс заслын арга юм.

 

Амьдралдаа хэрэгжүүлэх зааварчилгаа

Ханиад тусахгүй байхын тулд гаднаас орж ирээд хөл гараа сайн угаан, агаарын температурын огцом өөрчлөлтөөс болгоомжлох хэрэгтэй. Мөн өглөө, орой нүүрээ угаахдаа давсны уусмалтай ус эсвэл нэрмэл усаар хамраа цэвэрлэж байх нь тустай.