Толгой хүзүүний эмгэг

Хамрын таславч муруйх


Тодорхойлолт : Хамрын таславч муруйж амьсгалахад хүндрэлтэй холбоотой шинж тэмдгүүд илрэхээс гадна үйл ажиллагааны хувьд доголдол үүсгэдэг.

 

Шалтгаан : Хамрын таславчын муруйлт нь төрөлхийн хөгжилийн гажиг болон гадны хүчтэй нөлөө, гэмтэлээс үүсэж бий болдог.

 

Шинж тэмдэг : Хамар бөглөрөх, шингэн гоожих, урсах (нус хамрын ард талруу хоолойруу урсаж орох), амаараа амьсгалах, толгой хүндрэх, ой санамж муудах, анхаарал сарних, нойргүйдэх, унтах үеийн амьсгалын доголдол үүсэх, амьсгал тасалдах, хамрын хөндийн бөглөрөл, үнэрлэх мэдрэмж муудах зэрэг олон янзаар илэрдэг.

 

  Шинжилгээ оношилгоо: 

- Хамрын урд хэсгийг харах дуран (anterior rhinoscopy)

- Хамрын комьпютер томографи (КТ)

 

Эмчилгээ : 

- Эмэн эмчилгээ : Хамрын салстын хаван буулгах уух эм 

- Мэс заслын эмчилгээ : Бүтэн мэдээгүйжүүлэг болон хэсэгчилсэн мэдээгүйжүүлэг хийгдэж мэс засал хийгдэх бөгөөд ихэнхи тохиолдолд хамар дотуур дурангийн мэс засал хийгдэх тул хамрын гадна талд шарх сорви үлддэггүй. Хамрын муруйсан яс болон мөгөөрсөн хэсгийг тайрч авах бөгөөд зохих хэмжээнд бэхлэж өгснөөр таславч тэгширдэг.