Толгой хүзүүний эмгэг

Хамрын хөндийн ургацаг


Тодорхойлолт: Хамар дотор салстад зөөлөн, хөндүүргүй ургацаг үүсэхийг хамрын ургацаг буюу хоргүй хавдар гэнэ. 

 

Шалтгаан: Одоогоор гол шалтгаан нь тодорхойгүй боловч үрэвсэл болон харшлын улмаас хамрын салст бүрхэвч хавагнах, байнга гэмтэл үүсэнээс үүдэж салст зузаарсанаар усны дусал шиг хэлбэртэй ургацаг болон хувирч үүсдэг гэж таамагладаг.

 

Шинж тэмдэг: Хамар битүүрэх, үнэртэх болон амтлах мэдрэмж буурах, нус гоожих, найтаалгах, нармай болон духны урд хэсгээр өвдөлт үүсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүндэрсэн тохиолдолд нус болон идээт ялгадас хоолойруу урсах зэргээс үүдэлтэй евстахит чихний үрэвсэл үүсэх, амьсгалын замын доод хэсэгт байнга цочрол өгснөөр ханиалгах болон астма хүндрэх шалтгаан болдог.

 

Шинжилгээ оношилгоо: 

- Хамрын урд хэсгийг харах дуран (anterior rhinoscopy)

- Хамрын бичил дуран (nasaoendoscopy)

- Хамрын комьпютер томографи (КТ)

 

Эмчилгээ

- Эмийн эмчилгээ: Стероид гормоны эмэн эмчилгээг мэс заслын өмнө хэрэглэснээр шинж тэмдгийг сайжруулахаас гадна хамрын ургацагийн хэмжээг багасгах боломжтой байдаг. Мэс заслын дараа ургацаг дахихаас урьдчилан сэргийлэх давуу талтай боловч гормоны гаж нөлөөний хүндрэлээс болгоомжтой хэрэглэх шаардлагатай байдаг.

- Мэс заслын эмчилгээ: Боломжит эмийн эмчилгээнд нааштай үр дүнтэй өгөхгүй болон дахин давтагдах, эсвэл тасралтгүй халдварт өртөх, хамрын дайвар хөндийн үрэвсэлтэй, хавсарсан хүндрэл үүссэн тохиолдолд мэс заслын эмчилгээ хийдэг.