Шилжүүлэн суулгах

Үүдэл эс шилжүүлэн суулгах (Stem cell transplantation)


Тодорхойлолт 

Цусны хавдартай өвчтөнд химийн болон туяан эмчилгээгээр хорт хавдрын эс болон өвчтөний өөрийн үүдэл эсийг устгасны дараа шинэ эрүүл үүдэл эсийг шилжүүлэн суулгах эмчилгээний арга юм.

 

Хамаарагдах нөхцөл

Цусны хорт хавдар (Лейкемиа) хортой лимфома (тунгалгийн эсийн хорт хавдар), түгмэл миелома (түгмэл ясны чөмөгний хорт хавдар) зэрэг цусны хавдартай өвчтөн



Эмчилгээний арга

- Аллоген үүдэл эс шилжүүлэн суулгах

Өвчтөнд үүдэл эс шилжүүлэн суулгахын өмнө өндөр тунгын хүчтэй эсвэл бага тунгийн химийн эмчилгээ хийсний (зарим тохиодолд туяан эмчилгээтэй хослуулдаг) дараа өөрт  зохицох антигентэй үүдэл эсийн донор болох (гэр бүлийн гишүүд, бусад хүмүүс) үүдэл эсийг (чөмөг, захын цуснаас) гаргаж аван өвчтөний венийн судсанд тариж шилжүүлэн суулгадаг. Шилжүүлэн суулгасны дараа донорын үүдэл эсүүд өвчтөний ясны чөмөгт суурьшиж, цуснаас шинэ эрүүл эсүүд боловсорч бий болох хүртэл гадны халдварт өртөх, гаж нөлөө үүсэхэээс урьдчилан сэргийлэн туслах эмчилгээг хийн хянаж өгдөг.

 

- Өөрийн үүдэл эсийг шилжүүлэн суулгах

Хамгийн түрүүнд өвчтөнөөс өөрөөс нь чөмөг болон захын цуснаас үүдэл эсийг гарган авч хөлдөөж хадгална. Түүний дараа өвчтөнд өндөр тунгийн химийн хүчтэй эмчилгээг хийх ба энэ эмчилгээний дараа хөлдөөж хадгалсан өөрийнх нь үүдэл эсийг шилжүүлэн сэлбэснээр цусны ба дархлааны эсүүдийн үүсэл, хөгжлийг шинэчилж, сэргээдэг эмчилгээ юм. Шилжүүлэн суулгасны дараа өөрийн үүдэл эсүүд өвчтөний ясны чөмөгт суурьшиж, цуснаас шинэ эрүүл эсүүд боловсорч бий болох хүртэл гадны халдварт өртөх, гаж нөлөө үүсэхэээс урьдчилан сэргийлэн туслах эмчилгээг хийн хянаж өгдөг.

 

Гаж нөлөө болон уршиг

- Аллоген үүдэл эс шилжүүлэн суулгах

Хорт хавдрын химийн эмчилгээ /цацраг идэвхт туяан эмчилгээний хоруу чанар,  эзэн биений эерэг урвалын хам шинж өвчний улмаас нас баралт их байгаа нь сул тал боловч донорын дархлааны эс нь өвчтөний хорт эсийг устгаж, эзэн биений хавдрын эсрэг үйлчлэл нь уг өвчний эдгэрэлтийн тувшинг нэмэгдүүлдэг.

- Өөрийн үүдэл эсийг шилжүүлэн суулгах

Өвчтөнөөс авсан үүдэл эсэнд өвчтөний өөрийн хорт хавдрын эсүүд агуулагдаж болох бөгөөд энэ нь шилжүүлэн суулгасны дараа дахин давтагдах шалтгаан болж болдог.

 

Явц болон хүндрэл

Үүдэл эс шилжүүлэн суулгасны дараах эзэн биений эерэг урвал үзэгдэл, халдвар зэрэг хүндрэлүүд гарахгүй бол үүдэл эс нь чөмгөндөө дасан зохицох ба 2-4н долоо хоногийн дараа шинэ эс төлжих болно. Нейтрофиль эсийг хурдасгах эмчилгээ хийснээр мөхлөг цагаан эс нь ялтас эсээс илүү хурдацтайгаар төлжиж ирдэг. Цусны шинжилгээгээр бүрэн төлжсөн цусны эсийн үзүүлэлтийг хэмжиж үзэх бөгөөд үүдэл эс шилжүүлэн суулгасан мэс ажилбарын дараа өвчтөний биед шинэ дархлааны систем тогтолцоо тогтож бий болох хүртэл нэг жил эсвэл түүнээс дээш хугацаа шаардагддаг.