Шилжүүлэн суулгах

Тархины үхжилтэй донорын эд, эрхтэн хандивлах

Тархины үхэл гэдэг нь тархины өвчин эмгэг болон авто осол зэргээс үүдэн тархины багана болон нийт тархины үйл ажиллагаа бүрэн зогссон бөгөөд дахин сэргэх боломжгүй нөхцөл байдлыг хэлдэг. Энэ үед өөрөө амьсгалах боломжгүй амьсгал нь тасарсан байх бөгөөд тусгай амьсгалын аппаратаар амьсгалыг үргэлжлүүлэн зүрхний цохилтыг автоматаар ажиллуулах ба энэ үеийг тархины үхэлтэй донор (Brain death donor) гэж нэрлэдэг. Анагаах ухааны зүгээс тархины үхэлийг ёс зүй, зарчимын дагуу батлагдсан үед эд, эс, эрхтний хандив өгөх боломжтой гэж үздэг.

 

Тархины үхэлтэй болон комд орсон хүний ялгаа


Тархины үхэлтэй донорын хандивлах боломжит эрхтэнүүд

Бөөр, элэг, зүрх, уушиг, нойр булчирхай, нойр булчирхайн зам, нарийн гэдэс, нүд, гар болон сарвуу, хөл болон тавхай зэрэг


Тархины үхжилтэй донорын эрхтэн хандивлах дараалал


Цогцосны/амьгүй/ донор гэдэг нь?

Анагаахын шинжлэх ухааны сургалт, судалгааны ажилд зориулж сайн дурын хүсэлтээр болон гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлөөр цогцосны донор болох боломжтой. Нас барсны дараа хандивласан цогцосыг хүний биеийн анатоми судлал, судалгаанд ашигладаг. Энэхүү судалгааны үйл ажиллагаа нь мэргэжлийн профессорийн удирдлаган дор АУИС оюутан сурагч нарт өндөр анхаарал, нягт нямбай байдал шаардан явагддаг.

 

Цогцосны донор болох журам

1. Гэр бүлийнхний зөвшөөрлийг авсны дараа амьгүй донор болох бүртгэлийн хуудсыг бөглөнө үү.

2. Сүн Чoн Хян АУИС-н Хүний биеийн анатомийн тэнхимээс бүртгэлийн гэрчилгээг олгоно.

3. Донорыг нас барсны дараа гэр бүлээс нь анатомийн тэнхим рүү холбоо барина уу.

4. Донор нас барснаас хойш 24 цаг өнгөрсний дараа АУИС гэр бүлийнхэнтэй тохиролцсоны үндсэн дээр цогцосыг зөөвөрлөнө.

Оршуулгын ёслолыг сургуулиас үл хамааран гэр бүлийнхэн нь хийнэ. Амьгүй донор бол цэвэр хандив учраас үүгээр дамжуулан ямар нэгэн онцгой ашиг, шагнал байдаггүй. Хэрэв нас барах үед цогцос занданшуулах боломжгүй хэмжээнд гэмтсэн, аль хэдийнэ эрхтэнээ хандивласан, ослын улмаас нас барсан, мансууруулах бодисны донтон, элэгний эмгэг өвчний улмаас хэвлийн ус ихтэй гэх мэт байдалтай байвал донор болох боломжгүй.

5. Цогцосыг хүний биеийн анатомийн тэнхим рүү зөөвөрлөн авчирсны дараа занданшуулдаг. Амьгүй донорыг АУИС-н оюутны сургалт болон эмнэлзүйн судалгаанд ашигладаг бөгөөд үүний дараа нь чандарладаг.

Чандарлах хүртэл 2 жил орчим хугацаа зарцуулагддаг.

6. Чандарласан шарилыг АУИС-н хүний биеийн анатомийн тэнхимд залсны дараа, ар гэрийнхэнтэй нь холбоо барьдаг. Чандарыг авахыг хүсч буй ар гэрийнхэн нь сургуультай холбоо барьсны дараа ирж авч явна.

Амьгүй донор болох талаар зөвлөгөө авах, бүртгүүлэх

Амьгүй донор болох талаар зөвлөгөө авах болон бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс төв байрны 2 давхарт байрлах эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр ирж тодорхой мэдээлэл болон шаардлагатай бичиг баримтыг авах боломжтой.