Шилжүүлэн суулгах

Нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс засал


Нүдний эвэрлэг бүрхүүл нь нүдний бүтэцийн хувьд хамгийн урд байрлах хүүхэн харааны урд байдаг ба нүдний дотор гэрэл байдаггүй учраас хар харагддаг. Хүний биений хамгийн тунгалаг өнгөгүй эрхтэний нэг юм.


Эвэрлэг бүрхүүл нь гадны гэмтэл авах болон нэлээн хүндрэлтэй хэмжээнд үрэвсэл үүсэх

тохиолдолд мөн төрөлхийн гэсэн шалтгаануудаас болж тунгалаг байдлаа хадгалж чадахгүйгээр булингартай болсноос нүдний мэдрэлээс эхлэн нэг нүдний үйл ажиллагаа нь хэвийн боловч нөгөө нүдний хараа хэт ноцтойгоор муудаж эхэлдэг. Ингэж гэмтсэн эвэрлэг бүрхүүл нь эм болон лазераар эмчлэх боломжгүй болсон тохиолдолд гэмтсэн эвэрлэг бүрхүүлийг аван донорын тунгалаг эрүүл эвэрлэг бүрхүүлийг шилжүүлэн суулгаснаар гадны гэрлийн тусгал нүдэнд чөлөөтэй сайн орж нүдний үйл ажиллагааг хэвийн байдалд оруулахын тулд хийгдэх мэс засал юм.

 


Нүдний эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах журам /мэс заслын дараах хяналт

Эвэрлэг бүрхүүлийн эдгэрэлт нь удаан байдаг тул мэс засал хийлгэснээс хойш хэдэн долоо хоногоос хэдэн сарын давтамжтайгаар нэг жилээс илүүтэй хугацаанд эмчийн хяналтан доор амбулторын үзлэг эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Энэ хяналтын хугацаа нь тухайн өвчтөний эдгэрэлтийн байдлаас шалтгаалан хариуцагч эмч шийдвэрлэх бөгөөд өвчтөн бүрийн хяналтын хугацаа өөр өөр байдаг.

 

Мэс засал хийснээс хойш нэг сарын хугацаанд өвчтөн хүнд дасгал хөдөлгөөн болон биеийн хүчний хөдөлмөр хийхийг хориглохоос гадна өвчтөн өөрийн аюулгүй байдлыг чанга сахих нэн чухал юм. Мэс заслын дараа эдгэрэх явцад антибиотик болон стероидын нүдний дусаалгыг эмчийн зааврын дагуу хэрэглэх бөгөөд вирусын гаралтай эвэрлэгийн бүрхүүлд гэмтэл үүссэн бол халдварт өвчин давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд вирусын эсрэг антибиотек эмэн эмчилгээ уухаар хийгдэх шаардлагатай болдог. Мөн түүнчлэн эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл болон хариу урвал үйлдэлээс болж шилжүүлэн суулгасан эвэрлэг бүрхүүл тунгалаг байдлаа хадгалах чадваргүй болох тохиолдолд донороос эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах мэс засал нь давтан хийгдэж болдог.