Шилжүүлэн суулгах

Уушги шилжүүлэн суулгах


Уушгины эмгэгтэй өвчтөний уушгийг тайрч аван, донорын эрүүл уушгийг өвчтөнд шилжүүлэн суулгах мэс засал юм. Мэс заслаар нэг уушги эсвэл хоёр талын уушгийг хамтад нь шилжүүлэн суулгадаг бол зарим тохиолдолд 2 уушгийг зүрхний хамт шилжүүлэн суулгах мэс засал хийгдэх тохиолдол ч байдаг.

 

Уушги шилжүүлэн суулгах шаардлагатай заалт:

1. Уушгины завсрын эдийн эмгэгүүдийн улмаас үүссэн архаг фиброз

2. Уушгины артерийн анхдагч даралт ихсэлт

3. Уушгины архаг бөглөрөлт эмгэг

4. Гуурсан хоолой тэлэгдэх өвчин

5. Эйзенменгерийн хам шинж (eisenmenger syndrome)

6. Шингэн тунгалагийн булчирхайн сувгийн гөлгөр булчингийн эсийн хавдар

7. Уушгины бусад төрлийн архаг эмгэг

 

Зүрх болон уушиг нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах заалт:      

Зүрх судасны эмгэгээс шалтгаалсан хүндрэлийн улмаас уушгины артерийн даралт хэт ихсэх өвчтэй бол уушиг зүрх 2 эрхтэнг нэгэн зэрэг шилжүүлэн суулгах шаардлагатай болдог. Ихэвчлэн дараах өвчиний үед заалттай байдаг.

1. Төрөлхийн зүрхний эмгэгээс үүдэлтэй эйзенменгерийн хам шинж өвчин   

2. Уушгины артерийн өндөр даралт хавсарсан үед

3. Уушгины завсрын эдийн эмгэгүүдийн улмаас үүссэн фиброз өвчний үед