Шилжүүлэн суулгах

Нойр булчирхай шилжүүлэн суулгах


Нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал нь ихэвчлэн 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд (инсулинээс хамааралтай чихрийн шижин) нойр булчирхайн хэвийн үйл ажиллагааг сэргээж өгөхийн тулд хийгддэг мэс засал юм. Нойр булчирхайг бүхэлд нь эсвэл хэсэгчилсэн хэлбэрээр донороос тайрч аван эрхтэн шилжүүлэн авах гэж буй өвчтөнд шилжүүлэн суулгаж өгөх мэс засал юм.

 

Нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын төрөл

1. Зөвхөн нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал (Pancreas Transplantation Alone : PTA)

Инсулиний тарилгын эмчилгээгээр цусан дахь сахарын зохицуулалт баригдахгүй тохиолдолд болон чихрийн шижин өвчний хүндрэл ноцтойгоор илрэх өвчтөнүүдэд нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал хийгдэх.

2. Бөөр болон нойр булчирхай хамт шилжүүлэн суулгах мэс засал (Simultaneous Pancreas-Kidney Transplantation : SPK)

Чихрийн шижинтэй, бөөрний архаг дутагдалтай өвчтөнд тархины үхжилтэй донороос бөөр болон нойр булчирхай авч хамтд нь шилжүүлэн суулгах мэс засал хийгдэх.

3. Бөөр шилжүүлэн суулгасаны дараах нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал(Pancreas transplantation After Kidney transplantation : PAK)

Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн чихрийн шижинтэй, бөөрний архаг дутагдалтай өвчтөнд чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн зорилгоор нойр булчирхай шилжүүлэн суулгадаг мэс заслын арга юм.