Шилжүүлэн суулгах

Зүрх шилжүүлэн суулгах мэс засал


Зүрхний булчин гэмтэж, зүрхний хэвийн үйл ажиллагаа нь дотрын эмчилгээ болон мэс заслын аргаар сэргээх боломжгүй болсон зүрхний архаг дутагдалын сүүлчийн шатны өвчтөнд тархины үхжилттэй донорын эрүүл зүрхийг шилжүүлэн суулгаж зүрхний үйл ажиллагааг нь сэргээж өгдөг мэс засал юм.

 

Зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай нөхцөл нь:

1. Кардиомиопати буюу зүрхний архаг дутагдал 

2. Зүрхний титэм судасны цусан хангамжийн архаг дутагдал буюу зүрхний ишеми 

3. Зүрхний хавхлагын өвчин эмгэг

4. Төрөлхийн зүрхний өвчин эмгэг болон зүрхний гажиг гэх мэт