Шилжүүлэн суулгах

Элэг шилжүүлэн суулгах

Элэг шилжүүлэн суулгах гэдэг нь элэгний өвчин сүүлчийн шатандаа орсон болон элэгний эсийн хорт хавдар зэрэгт үр дүнтэй эмчилгээний арга бөгөөд эрүүл элгийг мэс заслын аргаар тайран авч өвчтөнд шилжүүлэх суулгаснаар элгийг үйл ажиллагаатай болгох мэс заслын арга юм. Элэг шилжүүлэн суулгах төрлийг тархи нь үхжихийн өмнө элэг шилжүүлэн суулгах эсвэл тархи нь үхэжсэн (кадавер) донороос хэсэгчлэн элэг шилжүүлэх амьд донороос хэсэгчлэн элэг шилжүүлэх арга гэж ангилдаг.  

Элэг шилжүүлэн суулгасан (зураг)


-Хүнд ганцхан элэг байдаг ч эрүүл хүний элэгний үйл ажиллагаа хангалттай хэмжээнд байдаг тул нэгээхэн хэсгийг тайрч донор болох боломжтой байдаг. 

Үлдсэн элэг нь хурдан хугацаанд нөхөн төлжиж хэвийн байдалдаа очдог.


Баруун дэлбэнг шилжүүлэн суулгах

-Донорын элэгний баруун дэлбэнг реципиентид шилжүүлэн суулгах


Донор-> Хүлээн авагч (реципиент) 

Элгийг бүхэлд нь авах кадавер донороос ялгаатай нь элгээ өгч буй амьд донорт хангалттай нөхөн сэргээгдэж чадах хэмжээний элгийг үлдээх хэрэгтэй. 


Элэг шилжүүлэн суулгах дараалал


Эмчийн үзлэг-> Эрхтэн шилжүүлэн суулгалтын талаар координатортай зөвлөх-> Шилжүүлэн суулгахын өмнөх шинжилгээ 

Амьд донороос хэсэгчлэн элэг шилжүүлэн суулгах-> Донорын шинжилгээ (эмнэлэгт хэвтэх эсвэл амбулатороор хийлгэх)-> Эрхтэн шилжүүлэн суулгах зөвлөгөөний дүгнэлт болон сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн үзлэг-> Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний менежментийн төвийн (KONOS) зөвшөөрөл-> Эмнэлэгт хэвтэн мэс засал хийлгэх


Амьгүй донороос элгийг бүхэлд нь шилжүүлэн суулгах-> Кадавер донор эрхтэн өгөх хүлээлгэнд бүртгүүлэх (KONOS)-> Эрхтэнээ өгөх кадавер донор гарч ирэх болон реципиент шалгаруулах-> Эмнэлэгт хэвтэн мэс засал хийлгэх


Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хяналт

Эрхтэн суулгасны дараа хариу урвалаас сэргийлэхийн тулд дархлаа дарангуйлах эмийг өдөр бүр тогтмол цагт уух шаардлагатай. Мэс засал хийснээс хойш эхний 3 сарын хугацаанд цочмог хариу урвал үүсэх магадлал өндөр, ялангуяа халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй. Мөн мэс заслын дараа хяналтын хугацаанд дархлаа дарангуйлах эмний цусны үзүүлэлтийг зохицуулах тул тогтмол амбулатороор ирж үзүүлнэ. Мэс заслын өмнө элэгний В гепатитийн халдвартай байсан хүн элэгний үрэвслээс сэргийлж В гепатитийн дархлааны глобулин (Hepabig) ийг тогтмол тариулах хэрэгтэй.