Дотрын эмгэг

Элэгний хатуурал

Элэгний хатуурал гэдэг нь архаг үрэвслийн улмаас элэгний хэвийн эд эсийн нөхөн төлжих зангилаа (жижиг бөөн хэсэг болох) нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчлөлийг цирроз буюу хатуурал гэнэ.

 

Оношилгоо

Биеийн үзүүлэлт болон цусний шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа, хэвлийн хэт авиан шинжилгээ, хэвлийн томограф (СТ) зэрэг дүрс оношлогоо хийдэг. Үүнээс гадна хоол боловсруулах дээд замын дурангаар улаан хоолойн венийн судасны өргөсөлт байгаа эсэхийг шалгана. Элэгний хатуурал үүсэх үед элэгний хорт хавдар үүсэх эрсдэл өндөр байдаг тул элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх зорилгоор тогтмол хэвлийн хэт авиан шинжилгээ, цусаар элэгний хорт хавдрын маркер (альфа-фетопротеин)–ын шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

 

Эмчилгээ

Элэгний хатуурлын эмчилгээний зорилго нь фиброзын явц, улмаар элэгний үйл ажиллагааны бууралтыг хойшлуулах явдал юм. Вирусын эсрэг эм (Peginterferon) зэрэг эмийг элэгний хатуурлын шалтгааныг эмчлэхэд ашиглаж болно. Элэгний хатуурлаас үүдэлтэй хүндрэл гарвал зохих ёсны эмчилгээг хийх ба асцит үүссэн бол шээс хөөх эмчилгээ хийнэ. Хэрэв энэ арга үр дүнгүй бол давтамжтайгаар хэвлийн шингэнийг авах эмчилгээ шаардлагатай болдог. Хэвлийн шингэнтэй элэгний хатууралтай өвчтөнд нянгийн гаралтай перитонит үүссэн нөхцөлд антибиотикиийн эмчилгээ хийнэ. Венийн судасны өргөсөлтөөс цус алдалттай тохиолдолд дуран эсвэл эмийн эмчилгээгээр цус алдалтыг зогсооно.

Үүнээс гадна гэдэсний хөдөлгөөнийг сайжруулах замаар элэгний комноос сэргийлэх болон эмчилгээ хийж болно. Элэгний хатуурал ихтэй тохиолдолд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг.

 

Элэгний эмгэгийн эмчилгээ хийлгэсэн өвчтөний бодит жишээ

 

Элэгний хатуурлын эмчилгээ (ОХУ-ын иргэн/ 46 настай эрэгтэй)

12 жилийн өмнө элэгний С гепатитаар оношлогдон интерфероны эмчилгээ хийлгэх явцад элэгний хатуурал үүсэн 3 сарын өмнөөс шарлалт, хаван үүссэнээр Сүн Чон Хян Их сургуулийн Бүчон эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Донор олдоогүйн улмаас элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж чадаагүй ч тэрээр 21 хоногийн турш эмийн эмчилгээ хийлгэн элэгний үйл ажиллагаа сайжирснаар одоогоор амбулаторийн эмчилгээ хийлгэж байна.

 

Зураг

Эмнэлэгт хэвтэх үед хэвлийн асцит үүссэн авсан CT

Эмчилгээний дараа CT асцитын хэмжээ багасч сэргэсэн байдал



Зураг

A. Эрүүний судсаар дамжин харагдах улаан хоолойн венийн өргөсөлт

Б. Тодосгогч бодис тарин харагдах орчинг үүсгэнэ

C. Хатууруулагчийг судсанд тарин судсыг хатууруулна


 

BRTO ажилбарын өмнөх улаан хоолойн венийн өргөсөлтийн CT ба дурангийн зураг

BRTO ажилбарын дараа алга болсон улаан хоолойн венийн өргөсөлтийн CT ба дурангийн зураг

 


Улаан хоолойн венийн өргөсөлт боох ажилбар  (EVL)

Боох ажилбар дурангийн үзүүлт резинэн тууз бүхий тусгай төхөөрөмжийг залгаад судсыг төхөөрөмжөөр соруулсны дараа судсыг резинэн туузаар боож арилгадаг ажилбар юм.