Дотрын эмгэг

Цөсний хүүдийн цочмог үрэвсэл

Цөсний чулуу, мэс заслын дараах наалдац, хавдар гэх мэт шалтгаанаар бүрэн буюу бүрэн бус нарийсал (цорго болон суваг нарийсгах) үүсэн цусны урсгал эсвэл цөсний сувагт гэдэсний нян дамжин орж үржснээр цөсний хүүдийд үрэвсэл үүсгэхийг цөсний хүүдийн цочмог үрэвсэл гэнэ. Цөсний чулуу нь цөсний ханыг байнга цочроосноос архаг цөсний хүүдийн цочмог үрэвсэл үүсч болно.

Цөсний хүүдийн цочмог үрэвсэл давтагдсанаар архаг үрэвсэл болж өөрчлөгдөж болдог ч архаг үрэвсэлтэй өвчтөнүүдийн ихэнх нь цочмог үрэвслээр өвдөж байгаагүй ба зөвхөн өвөрмөц бус өвдөлттэй эсвэл ямар нэг шинж тэмдэггүй байдаг.

 

Оношилгоо

Цөсний хүүдийн цочмог үрэвслийн үед 90% ба түүнээс дээш хувь нь цөсний чулуу (хэвийн эсвэл хэвийн бус цөсний бүрэлдэхүүн хэсгүүдийн хуримтлал, үржлээс үүссэн талст бүтэц) наас үүдэлтэйгээр цөсний суваг битүүрснээс болж үүсдэг. Цочмог цөсний хүүдийн үрэвсэл нь цөсний чулууны хамгийн түгээмэл хүндрэл бөгөөд ихэвчлэн өвчтөнүүд баруун дээд хэвлийн өвдөлт, халуурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг зонхилдог. Цөсний чулуу нь цөсний хүүдийд урсгалыг хааснаар цөсний хүүдий хүчтэй хавагнах бөгөөд цөс нь нянгүй байдлаа хадгалах эсвэл хоёрдогч халдвар орж болдог.

Сийвэнгийн аминотрансферазын концентраци 25% -иар 2-5 дахин өсч, цусан дахь амилаза үзүүлэлт бага зэрэг нэмэгдэж болдог. Хүнд хэлбэрийн гипербилирубинеми ба амилаземиемийн үед цөсний сувгийн чулуу ба чулуунаас үүдэлтэй нойр булчирхайн үрэвслийг сэжиглэх хэрэгтэй. Хэвлийн хэт авиан шинжилгээ, CT эсвэл радиоизотопын сканнертаар баталгаажуулна.

Эмчилгээ

Цочмог цөсний үрэвслийн эмчилгээнд мацаг барих, антибиотик эмчилгээ хийх, шингэн сэлбэхээс гадна хамгийн чухал эмчилгээ бол цөсний хүүдий авахуулах мэс засал юм.

Дурангаар цөсний суваг нээх ажилбар

Энэ нь хоргүй болон хорт хавдрын үед цөсний суваг бөглөрсөн үед хийгддэг.