Дотрын эмгэг

Бүдүүн гэдэсний ургацаг (Colon polyp)

Тодорхойлолт

Бүдүүн гэдэсний ургацаг гэдэг нь гэдэсний салст бүрхүүлйн нэг хэсэг нь ойр орчны салст бүрхүүдээс өөрчлөгдөн түрж гаран булцуу үүсгэхийг хэлэх ба удах тусам бүдүүн гэдэсний хорт хавдар болох магадлалтай тул эхэн шатанд эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

 

Ангилал

• Аденома: Хэвийн бус хучуур эсийн өсөлтөөр ургацагийн хэмжээ 1см-аас том байх эсвэл микроскопоор виллус хэлбэртэй олон тооны эс байгаа тохиолдолд, эсэд өөрчлөлт байвал хорт хавдар үүсэх магадлал маш өндөр байдаг.

• Ургалтын гаралтай ургацаг: Ургалтын гаралтай ургацаг нь бүрэн боловсон эсүүд мөхөж чадалгүй хэт томрон хэвийн бүдүүн гэдэсний хананд түгмэл байдлаар илрэх бөгөөд, жижиг салаагүй, гөлгөр гадаргуутайгаараа онцлогтой.

• Үрэвслийн гаралтай ургацаг: Гэдсэнд үрэвсэл үүсэн эдгэх явцад гэдэсний хана товгор болохыг хэлэх ба хорт хавдар болж өөрчлөгдөхгүй.

 

Эрсдэлт хүчин зүйлс

• Амьтны гаралтай өөх тос хэт ихээр хэрэглэх

• Эслэг дутагдах

• Калци болон витамин Д дутагдах

• Шарсан хуурсан хоол хүнс

• Хөдөлгөөний дутагдал

• Үрэвслийн гаралтай гэдэсний эмгэг

• Бүдүүн гэдэсний ургацаг

• Удамшлын хүчин зүйл

• 50-с дээш насны хүмүүс

 

Шинж тэмдэг

Ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээний явцад санамсаргүй илрэх нь олонтой ба шинж тэмдэг илэрсэн үед хэмжээ нь том байх буюу хавдрын нэлээд даамжирсан байдаг. Ургацагийн хэмжээ том байх тохиолдолд цустай болон өнгөртэй өтгөн гарах, маш ховор тохиолдолд ургацаг хэт том бол гэдэс түргжрэх эсвэл өтгөн хатах, гүйлгэх, хэвлийгээр өвдөж болно.


Оношилгоо

• Бүдүүн гэдэсний дуран: Дуранг шулуун гэдсээр оруулан бүдүүн гэдэсний дотор талыг хардаг шинжилгээ бөгөөд гэдэсний салст бүрхэвчийн өөрчлөлтийг ажиглан эдийн шинжилгээ хийн шалгах боломжтой.

• Тодосгогч уусмалаар бургуйдах шинжилгээ (Бүдүүн гэдэсний рентген зураг): Шулуун гэдсээр барийн тодосгогч уусмал хийн бүдүүн гэдсэнд хий шахан тэлсэний дараа бүдүүн гэдэсний ханад өөрчлөлт байгаа эсэхийн шалгадаг шинжилгээ юм. Ургацаг илрүүлэхдээ бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээтэй харьцуулахад магадлал багатай жижиг ургацаг эсвэл хорт хавдрын илрүүлж чадахгүй байж болно.

 

Эмчилгээ

• Бүдүүн гэдэсний дурангаар ургацаг тайрах: Уян дуранг шулуун гэдсээр оруулан дуранд бэхлэгдсэн гогцоо хэлбэрийн электродыг ашиглан ургацагийг тайрдаг.