Дотрын эмгэг

Нойр булчирхайн үрэвсэл

Нойр булчирхайн үрэвсэл нь ихэвчлэн архины хамааралтай юм уу цөсний чулуутай холбоотой үүсдэг ба архаг болон хурц үрэвсэл гэж ангилдаг. Нойр булчирхайн хурц үрэвслээр өвдөөд эдгэрсэн тохиолдолд хэвийн байдалдаа эргээд ордог ч архаг үрэвсэл нь байнгын давтамжаар нойр булчирхайг гэмтээснээр эдэд өөрчлөлт орж хэвийн болгоход хүндрэлтэй болсон нойр булчирхайн үрэвслийг хэлдэг.

Оношилгоо

1)   Асуумж: Согтууруулах ундаа хэрэглэдэг эсэх, өөх тостой хоол хүнс ба хэтрүүлэн иддэг эсэх, хаана хэр зэрэг өвдөж байгааг шалгах

2)  Биеийн ерөнхий шинжилгээ: зүрхний цохилт олширсон, халуун, шарласан эсэхийг шалгах

3) Цусны шинжилгээ: Нойр булчирхайн ферментийн үзүүлэлт, элэгний үрэвслийн үзүүлэлтийг шалгах

4) Хэвлийн рентген зураг: Нойр булчирхайн үрэвслээс үүдэн гэдсэнд саажилт үүссэн эсэхийг шалгах

5)  Хэвлийн хэт авиа шинжилгээ (ultrasonography, US): Нойр булчирхайн хавагнасан байдал, нойр булчирхайн шүүрэл хэвлийн хөндийд хаясан эсэх, псевдоцист байгаа эсэх, цөсний чулуу байгаа эсэхийг шалгана

6)  Хэвлийн компьютер томограф (computed tomography, CT) Нойр булчирхайн хавагнасан байдал ба ойр орчны эдийн гэмтлийг шалгадаг

7) Соронзон резонанс холангио панкритограф MRCP (magnetic resonancecholangiopancreatography, MRCP): Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй өвчтөнд нойр булчирхайн сувгийн нарийсал ба тэлэлт, псевдоцистуудыг нарийвчлан тодорхойлох.

8) Уян дурангийн ретроград холедохо-панкреатографи ажилбар (endososcopic retrograde cholangiopancreato-graphy, ERCP): Дурангаар цөс болон нойр булчирхайн шүүрэл урсан гардаг 12 нугалаа гэдэсний цорго хүртэл суваг оруулан түүгээр цөсний суваг болон нойр булчирхайн сувагруу тодосгогч бодис хийн байдлыг ажигладаг шинжилгээний арга юм.

Эмчилгээ

-Хурц үрэвслийн 85-90% нь 3-7 хоног орчим эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэхэд сайжирдаг боловч үлдсэн 10-15% нь хүндрэл үүсэх болон хүнд хэлбэрлүү шилждэг. Хурц үрэвслийн эмчилгээнд хамгийн чухал нь шалтгааныг арилгасны дараа, нойр булчирхайг хэвийн хэмжээнд сэргээх болон өвдөлтийн эмчилгээ байдаг. Эмчилгээний арга нь хоол хорих, венийн судсаар шингэн болон эрдэс нөхөх, өвчин намдаах тариа, антибиотик хийх зэрэг юм.


-Архаг үрэвслийн гол эмчилгээ нь нойр булчирхайн дотоод болон гадаад шүүрлийн үйл ажиллагааг нөхөн ба өвдөлт намдаах эмчилгээ юм. Архаг үрэвслийн явц нь хувь хүний онцлогоос хамааран үндсэн шинж тэмдгүүд өөр өөр байдаг тул өвчтөний биеийн байдалд тохирсон эмчилгээ шаардлагатай бөгөөд үүнтэй зэрэгцэн нойр булчирхайн үрэвслийн гол шалтгаан болдог архийг хорих хэрэгтэй. Нэгэнт үүссэн хүндрэлүүд нь насан туршийн арчилгаа хэрэгтэй бөгөөд тууштай сургалт эмчилгээ шаарддаг. Мөн нойр булчирхайн чулууг авах, нойр булчирхайн нарийсалыг тэлэх, нойр булчирхайн сувагт шингэн гадагшлуулах гуурс тавих зэрэг дурангийн эмчилгээ шаардагдаж болдог.