Дотрын эмгэг

Элэгний хоргүй хавдар

Элэгний хоргүй хавдар

Элгэнд үүссэн хоргүй хавдар нь элэгний эсийн хорт хавдар юм уу элгэн дэхь цөсний сувгийн хавдар зэрэг хорт хавдраас ялгаатай нь шинж тэмдэг, хүндрэл дагалдахгүй бол тусгайлан эмчилгээ хийх шаардлагагүй тохиолдол олон байдаг. 


Элэгний геманиома 

Элэгний геманиома нь хортой хавдар болж хувирдаггүй. Ихэвчлэн хэвлийн хэт авиан оношилгоо болон хэвлийн СТ гээр илэрдэг ба MRI, элэгний ангиографи, PET-CT зэрэг шинжилгээгээр оношлох боломжтой. Гемангиомагийн хэмжээ томрон эрхтэнд даралт учруулахгүй л бол эмчилгээ хийх шаардлагагүй гэж үздэг. 

 

Элэгний хоргүй хавдар 

Хэвлийн хэт авиан оношлогоо, СТ, MRI, PET-CT, элэгний артерын ангиографи зэрэг шинжилгээнүүдээр оношлох боломжтой ба баталгаажуулан оношлохын тулд эдийн шинжилгээг нэмэлтээр хийдэг. Элэгний хавдар нь хагарах эрсдэл өндөр, хоруу шинжтэй болж хувирдаг тул мэс заслаар тайрч авах шаардлагатай. 


Элэгний цист 

Хэвлийн хэт авиан оношлогоо, СТ шинжилгээгээр оношлох боломжтой бөгөөд хортой хавдар болж өөрчлөгдөх магадлалгүй тул цист дотроо цус алдах, халдвар зэрэгтэй хавсраагүй бол мэс заслын эмчилгээ хийхгүй байж болно. 


Цөсний сувгийн хавдар 

Цусны шинжилгээгээр элэгний ферментийн үзүүлэлт үл ялиг өсөх нь ховорхон үзэгдэх юмуу шарлалт зэрэг ажиглагдаж болох ч дийлэнх тохиолдолд цусны шинжилгээ хэвийн гардаг. Хэт авиан оношилгоо, СТ, MRI зэрэг дүрст шинжилгээгээр оношлоход дөхөм болдог. Цөсний сувгийн хавдар нь хортой болж болдог тул мэс заслын аргаар бүрэн тайрч авах зарчимтай ч нарийн онош тавих шаардлагатай байдаг. 


Сүн Чон Хян Олон бүрдэлт систем 

Дотрын эмгэг судлалын тасаг: И Мүн Сонг, Юү Чанг Бом, Хунг Сү Жин, Ким Санг Гюн