Дотрын эмгэг

Цөсний чулуу

Цөсний чулуу нь цөсний хүүдийд агуулагдаж буй шингэн хоорондоо бөөгнөрсний улмаас хатуу биет үүсэхийг цөс чулуужих эмгэг гэх бөгөөд цөсний хүүдийн болон цөсний сувагт тохиолддог.   


Оношилгоо 

Ерөнхийдөө хэвлийн хэт авиан шинжилгээ хийдэг. Үүгээр цөсний чулууг цайруулж харагдуулдаг ба цөсний хананд том эсвэл жижиг бараан сүүдэртэй болж, дотор талыг ажиглах боломжийг олгодог бөгөөд оношлогооны хугацаа ч богино байдаг. Хэт авиан шинжилгээгээр цөсний хүүдий төдийгүй элэг, нойр булчирхайн байдлыг хянах боломжтой ба эмнэлгийн ажилтануудын чадвaраас хамааран бага хэмжээний цөсний чулуу ч илрүүлж болдог.

Энэ нь цацраг туяа ашигладаг төхөөрөмж биш тул жирэмсэн эх болон шарласан хүн ч хийлгэж болно.


Эмчилгээ

Цөсний чулуунаас үүдэлтэй өвдөлтийн шинж тэмдэг илэрвэл мэс заслын эмчилгээ хэрэгтэй ба цөсний хүүдийг дурангийн аргаар авдаг. Хэрвээ бусад мэс заслын улмаас наалдац үүссэн тохиолдолд нээлттэй хагалгаа хийгдэж болно. Эмчлүүлэгч мэс заслын бус эмчилгээг хийлгэхийг хүсвэл чулууг гаднаас нь бутлах эсвэл чулуу хайлуулах эмчилгээ хийж болдог.

Сүн Чон Хян эмчилгээний баг 

Ерөнхий мэс засал: Ким Хён Чоль, Чон Жүн Чоль

Дотрын тасаг: Мүн Жун Ху