Дотрын эмгэг

Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл (Ulcerative colitis)

 

 

Тодорхойлолт: Бүдүүн гэдэсний шарх гэдэг нь бүдүүн гэдэсний салст болон салстын доорхи булчингийн давхаргад хэсэгчилэн үүссэн үрэвсэл бөгөөд тодорхой шалтгаангүй архаг үрэвсэлт гэдэсний өвчин юм. Шулуун гэдэснээс эхлэн үргэлжилсэн хэлбэрээр бүдүүн гэдсэнд нэвчиж үрэвсэл шарх үүсгэдэг бөгөөд нэг хэсэгчилсэн газар үүсэх ба бүгд хоорондоо холбогдсон байдгаараа онцлог юм.


Шалтгаан : Бүдүүн гэдэсний нян, бүдүүн гэдэсний ханын дархлааны өөрчлөлт, дархлаа сулрах, удамшлын хүчин зүйл, хоол тэжээлийн тогтмол бус хэвшил болон хурц хоолны хэрэглээ, кофеины хэрэглээ, стресс зэрэгтэй холбоотой байдаг гэж үздэг.

 

Шинж тэмдэг: Цус болон салиа холилдсон шингэвтэр өтгөн гаргах болон өдөрт олноор шингэн гүйлгэхээс гадна хэвлийн хүчтэй өвдөлт, шингэн алдах, цус багадалт, халуурах, хоолны дуршил алдагдах, биеийн жин буурах, ядрах шинж тэмдгүүд илэрдэг.

 

Шинжилгээ оношилгоо:

- Цусны шинжилгээ

- Бүдүүн гэдэсний дуран: Дотуур дурангаар гэдэсний дотор талыг нарийвчилан харж хянах боломжтой бөгөөд салст бүрхэвч хавагнах, судас устах, гэмтэх, салст бүрхэвчийн үрэвсэл, шархлаа зэрэг нь дотуур дурангийн шинжилгээнээс янз бүрээр илэрч болдог. Салст бүрхэвч дээр үүссэн хэсэгчилсэн архаг үрэвсэл, идээт буглаа зэрэг эдийн эмгэг зүйн өөрчлөлт нь оношилгоо хийгдэхд тустай байдаг.


Эмчилгээ:

-Үрэвслийн эсрэг эмчилгээ (sulfasalazine, mesalamine): Гэдэсний үрэвслийг бууруулах боловч гаж нөлөө нь хий огих, дотор муухайрах, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг.

- Бөөрний дээд булчирхайн дааврын эмчилгээ: Үрэвслийн эсрэг хүчтэй

үйлчилгээтэй боловч урт удаан хугацаанд хэрэглэх тохиолдолд нүүр дугуй хэлбэртэй болж хөөхөөс гадна батга гарах, жин нэмэгдэх, хувь хүний занд өөрчлөлт орох зэрэг гаж нөлөө

үүсгэдэг.

- Дархлаа зохицуулах эмчилгээ (Azacioprine, Purinetol): Дархлааны үйл ажиллагаа, үрэвслийн хариу урвал үйлдэлийг үзүүлэгч эсийн үйл ажиллагааг зохицуулах болон дарангуйлдаг эмийг хэрэглэснээр дархлааны тогтолцоог хэт дарангуйлан эсэргүүцэлийг унагаах гаж нөлөөг бий болгож болдог.

-Антибиотик эмчилгээ (Метронидазол, Ципрофлоксацин): дотор муухайрах, толгой өвдөх, гэдэс өвдөх зэрэг гаж нөлөө илэрч болно.

-Биологийн бодис (remicade): Хавдрын үхжил хүчин зүйлийн альфа (TNF-α дарангуйлагч) -ийг дарангуйлдаг, салст бүрхүүлийн үрэвслийн эдгэрэлтийг өдөөдөг эмэн эмчилгээ.