Дотрын эмгэг

Ходоодны ургацаг (Gastric polyp)


Тодорхойлолт: Ходоодны ургацаг нь ходоодны салст бүрхүүлээс илүү гарч ургасан ургацагийг хэлдэг бөгөөд ихэнхдээ хавдрын бус гаралтай ургацаг (полип) болон хавдрын гаралтай ургацаг гэж ангилдаг.


 Шалтгаан: Хеликобактер, цөсний шингэний сөөргөө, хурц хоол хүнс, дархлааны эмгэгээс үүдэн ходоодонд үрэвсэл үүсч ходоодны салст бүрхэвчийг хэт цочролоос полип үүсдэг гэж үздэг. 

 

 Шинж тэмдэг: Ходоод гэдэсний замын ургацагууд ихэнхдээ нь ямар нэг шинж тэмдэггүй байдаг бөгөөд ходоодны дурангийн шинжилгээгээр санамсаргүйгээр илэрдэг.

 


 

Оношилогоо/ үзлэг: Ходоод гэдэсний дурангийн шинжилгээ хийгдэх ба шаардлагатай тохиолдолд эдийн шинжилгээ хийж эмнэлзүйн дүгнэлт гарган оношилодог. 

 

Эмчилгээ: Ходоодны ургацагууд бүгд хорт хавдар болж хувирдаггүй бөгөөд хэмжээ болон эдийн төрлөөсөө шалтгаалан хавдар болох эрсдэлтэй тохиолдолд ходоодны ургацаг авах мэс ажилбар хийгддэг. Энэ ажилбар нь ходоодны дурангийн тусламжтай ургацагийг тайрч авдаг.