Дотрын эмгэг

Улаан хоолойн ахалаз (Esophageal achalasia)


Тодорхойлолт: Улаан хоолойн доод хумигч булчингийн даралт хэвийн бус хэмжээнд өсснөөр улаан хоолой нарийсч идсэн хоол ходоодруу орохгүй улаан хоолойн дээр тээглэх өвчинг хэлдэг ба 40-60 насныханд ихэвчлэн тохиолддог өвчин юм. Эдгээр өвчтөнгүүдэд улаан хоолойн хавдар үүсэх эрсдэл энгийн хүнийхтэй харьцуулахад 10 дахин их байдаг гэсэн судалгаа байдаг.

 

Шинж тэмдэг: Хамгийн их илэрдэг шинж тэмдэг нь залгих явцад хүндрэл үүсдэг. Эхэндээ бүхэл хоол хүнс идэхээс илүү шингэн хоол идэхэд, халуун хоолноос илүү хүйтэн хоол идэхэд сайн орохгүй мэдрэмж төрдөг бол өвчин даамжрах тусам хоолны төрлөөс шалтгаалахгүйгээр залгихад хүндрэлтэй болж ирдэг. Түүнчлэн хоол идэхэд цээжээр өвдөж, улаан хоолой өргөсөж тэлснээр улаан хоолойнд хоол бөөгнөрч сөргөөний шинж тэмдэг үүсэх ба сөргөөт үрэвсэл олон дахин үүсэж, олширохын хэрээр хоол мөгөөрсөн хоолойруу орсноор уушигны хатгалгаа үүсэх зэрэг хүндрэлүүдийг бий болгодог. 

 

Оношилогоо

· Улаан хоолойн тодосгогчтой зураг: Тодосгогч (Barium) бодисыг залгиулан рентген зураг авч улаан хоолойноос ходоодруу барын тодосгогч бодис сайн орж байгаа эсэхийг шалгадаг шинжилгээ

· Ходоодны дуран : Ходоодны дурангаар улаан хоолой болон ходоодны дотор талыг дурангийн тусламжтай нарийн харж сэжигтэй хэсгээс эдийн шинжилгээ авна. 

· Улаан хоолойн гүрвэлзэх хөдөлгөөн шалгах шинжилгээ: Хамраар дамжуулан нарийн гуурсыг ходоод хүртэл явуулсны дараа ус уулган гуурсыг аажмаар сугалан авах ба улаан хоолойн болон хумигч булчингаас ирж буй даралтыг хэмжин улаан хоолойн ахалазыг оношилодог. 

 

Эмчилгээ

· Эмийн эмчилгээ: Булчин суллах үйлчилгээтэй эм хэрэглэсэнээр улаан хоолойн доод хумигч булчингийн даралтыг буулгаж, шинж тэмдгийг сайжруулах эмчилгээ.

· Тэлэгч бөмбөлөг тавих эмчилгээ (balloon dilatation): Ходоодны дурангаар улаан хоолойн доод хумигч булчинг тэлэгч бөмбөлөг тавьж өргөсгөснөөр өвчтөний шинж тэмдгийг багасгаж өгөх эмчилгээ.

· Дурангаар булчин зүсэх мэс засал:  Улаан хоолойн доод хумигч булчинг механик аргаар гэмтээж, булчинг суллах эмчилгээний арга.