Хорт хавдар

Ходжкины бус лимфома


Тодорхойлолт :

Лимфийн эдийн эс хортой болон хувирч өөрчлөгдөж их хэмжээгээр бөөгнөрч үүссэн хавдрыг хэлдэг бөгөөд дотор нь Ходжкины лимфома ба Ходжкины бус лимфома (хортой лимфома) гэж ангилдаг. Ходжкины бус лимфома буюу хортой лимфома нь лимфийн эдэд орших эсийн хортой хавдар бөгөөд Ходжкины лимфомагаас бусдыг нь хорт хавдар гэж үздэг. Тунгалгийн булчирхай буюу дотор эрхтний лимфойд эдийн гаралтай хорт хавдар юм.

 

Эрсдэлтэй хүчин зүйлс:

- Вирус : Epstein-Barr virus, EBV

- Дархлал хомсдол : Эрхтэн шилжүүлэн суулгах, ДОХ, төрөлхийн дархлал хомсдолын синдром

- Аутоиммун өвчин : Sjogren-ийн хам шинж, чонон хөрвөс, ревматизм үе мөчний үрэвсэл ( хэрх өвчин)

- Химийн эмчилгээ

-Туяан эмчилгээ

 

Шинж тэмдэг:

Ихэвчлэн толгой болон хүзүүний хэсэгт байх тунгалгийн булчирхайнд илрэх бөгөөд эдгээр тунгалгийн булчирхай нь ихэвчлэн өвдөлт байхгүй хатуувтар байдаг ба аажим аажмаар хэмжээ нь томордог. Ходжкины лимфоматай харьцуулахад Ходжкины бус лимфома нь өөр бусад олон эрхтэнд нөлөөлдөг төдийгүй захын тунгалагийн зангилааны таагүй өөрчлөлт ба тархсан хэсгээс хамаарч янз бүрийн шинж тэмдгүүд илэрдэг. Мөн түүнчлэн 1917 онд Ann Arbor's- ийн ангилалд заасны дагуу В шинж тэмдэг хэмээн тодорхойлогддог халуурах, турах, шөнөдөө хөлрөх зэрэг бусад шинж тэмдгүүд нь эмчилгээний үе шат, чиглэлийг тодорхойлох үндэс болдог.

 

  Шинжилгээ оношилгоо: 

- Эдийн шинжилгээ : Голомтоос эдийн шинжилгээ (биопси) хийж оношлох

- Цусны шинжилгээ : Цусны дэлгэрэнгүй шинжилгээ (CBC), элэгний болон бөөрний үйл ажиллагааны шинжилгээ, цусны ийлдэсд агуулагдах ЛДГ буюу лактатдегидрогеназ (LDH) болон шээсний хүчлийн хэмжээ нэмэгдэх нь хавдрын хэмжээг харуулах хүчин зүйл юм.

- Цээжний хөндийн комьпютер томографи (КТ) : туяан эмчилгээний төлөвлөгөө гаргахд болон лимфома эмчилгээ хийх явцыг тодорхойлох, мөн хөндий цээж болон үнхэлцэг, уушигний үүдэн хэсэгт нэвчилттэй үеийн эмчилгээний явцыг хянан шалгадаг.

- Хэвлийн хөндийн эхо болон комьпютер томографи (КТ) : Хэвлийн болон аарцагны хөндийд лимфома нэвчилт байгаа эсэхийг тодорхойлох шинжилгээ

-Ясны скен, ясны чөмөгний хатгалт, тархи нугасны шингэний шинжилгээ : Лимфома ясны чөмөгөнд нэвчилттэй эсэхийг шалгадаг.

-ПET (PET-CT)- Позитрон эмиссын томограф :  Позитрон ялгаруулах цацраг туяаг ашиглан бүх биеэнд хавдрын тархалт байгаа эсэхийг тодорхойлоход нэн ач тустай шинжилгээ юм.

 

Эмчилгээ:

-Химийн эмчилгээ : Ходжкины бус лимфома хавдрын эсийн өсөлтөөс шалтгаалан хөнгөн төрлийн (Indolent) , өндөр төрлийн (aggressive), хүнд төрлийн (very aggressive) гэж ангилдаг. Хөнгөн төрлийн Ходжкины бус лимфомагийн хувьд хорт хавдрын эсийн өсөлт удаавтар бөгөөд зангилаа томролтоос үүдэлтэй илрэх шинж тэмдэг, хэмжээний ил өөрчлөлт байдаггүй ба химийн эмчилгээний хувьд хорт хавдрын эсийг дарангуйлж устгахын зэрэгцээ эрүүл биеэнд үүсэх хүндрэлүүд нь их байдаг тул харгалзан үзээд зогсоох шаардлагатай тохиолдолууд байдаг. Харин эсрэгээрээ өндөр төрөл болон хүнд төрлийн Ходжкины бус лимфомагийн хувьд хорт хавдрын эсийн өсөлт хэт хурдацтайгаас болоод хэдхэн хоногийн дотор бүх биеэр тархах тохиолдол бас байдаг тул оношилгоо хийгдсэн даруй эмчилгээг яаралтай эхлэх шаардлагатай байдаг.