Хорт хавдар

Нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын эмчилгээ

Тодорхойлолт

Хорт хавдар зөвхөн нойр булчирхайгаар хязгаарлагдаж байгаа тохиолдолд мэс заслын аргыг хэрэглэнэ. Мэс заслын арга нь хорт хавдрын байршлаас шалтгаалан өөр ба хавдар нойр булчирхайг бүхэлд нь хамарч байвал нойр булчихайг бүхэлд нь, толгой хэсэгт байрласан бол Уиппла (Whipple)-н арга, эсвэл ходоодны нугалуур хэсгийг авч үлдэх холбогддог хэсгийг хадгалж нойр булчирхайн толгой болон 12 нугалаа гэдсийг авах мэс засал хийгддэг. Харин сүүл хэсэгт байрласан тохиолдолд ерөнхийдөө нойр булчирхайн сүүл хэсэг тайрах мэс засал (distal pancreatectomy) хийгддэг.  

 

Уиппла мэс засал (Whipple operation эсвэл Whipple procedure)

Уиппла мэс засал нь хорт хавдар нойр булчирхайн толгойн хэсэгт үүссэн үед хийгдэх мэс заслын нэг ба нойр булчирхайн толгой, 12 нугалаа гэдэс нарийн гэдэсний зарим нэг хэсэг, ходоодны доод хэсэг, цөсний гол суваг болон цөсний хүүдийг тайран авсны дараа үлдсэн нойр булчирхай, цөсний суваг, ходоодны дээд хэсэг зэргийг нарийн гэдэстэй холбодог арга юм. 

 

Ходоодны нугалуур хэсгийг хадгалж нойр булчирхайн толгой болон 12 нугалаа гэдсийг авах мэс засал (Pylorus-preserving pancreaticoduodenectomy)

Энэхүү мэс засал нь Уиппла мэс засалтай төстэй боловч ходоодыг хадгалж үлддэгээрээ ялгаатай юм. Ходоодны нугалуур гэдэг нь ходоодны их биеийн доод хэсэг буюу 12 нугалаа гэдэстэй нийлдэг хэсгийг хэлнэ. Хамгийн түгээмэл хүндрэл нь нойр булчирхайн холбоос хэсэг (мэс заслын дараа эрхтэнгүүдийг холбон оёсон хэсэг)-с нойр булчирхайн шингэн гоожих эсвэл хоол боловсруулалт удах (ходоодны хөдөлгөөн хэвийн бус байгаагаас ходоод хоосрохгүй байх байдал) зэрэг юм. 

 

Нойр булчирхай бүхэлд нь авах мэс засал (total pancreatectomy)

Уиппла мэс заслын үед нойр булчирхайн зарим нэг хэсгийг үлдээдэг бол энэхүү мэс заслаар (total pancreatectomy) нойр булчирхайг бүхэлд нь авдаг бөгөөд хорт хавдар нойр булчирхайг бүхэлд нь хамрах тохиолдолд хийгддэг. Хорт хавдар нойр булчирхайг хамарч байгаагаас болж хавдар судлалын хувьд Уиппла мэс заслыг бодвол үр дүн нь сайн биш байдаг.   

 

Нойр булчирхайн сүүл хэсэг тайрах мэс засал (distal pancreatectomy)

Хорт хавдар нойр булчирхайн их бие эсвэл сүүл хэсэгт үүссэн тохиолдолд хавдрын голомт байгаа нойр булчирхайн их биенээс сүүл хүртэл хамтад тайрах эсвэл сүүл хэсгийг тайран авах мэс заслыг хийдэг. Ингэхдээ нойр булчирхайн хажууд байх дэлүүг цугт нь тайран авдаг. Уиппла мэс заслыг бодвол хурдан бөгөөд хүнд биш мэс засалд ордог.