Хорт хавдар

Бүдүүн гэдэсний хорт хавдар (Colorectal cancer)

Тодорхойлолт

Бүдүүн болон шулуун гэдсэнд үүссэн хорт хавдрыг хэлдэг. Үүссэн байршлаас нь шалтгаалан нэрлэх ба ерөнхийд нь бүдүүн эсвэл шулуун гэдэсний хорт хавдар гэнэ. 

 

Төрөл

Ихэнх бүдүүн гэдэсний хорт хавдар нь салст бүрхүүлийн булчирхайн эсэд бий болдог аденокарцинома бөгөөд хоргүй хавдар болох аденоматоз ургацаг/полип/-наас үүдэлтэй гэж үздэг. Ургацаг гэдэг нь хоол боловсруулах эрхтэний салс бүрхүүлийн эд хэсэг газраа хэт их төлжин томорч булдруу шиг овойхыг хэлэх ба аденома гэдэг нь булчирхайн эс өсөж төлжсөнөөс болж үүссэн хавдар юм. 

 

Эрсдэлийн хүчин зүйлүүд 

- Өндөр нас: 50-с дээш насныхан

- Хоол хүнс: Амьтаны гаралтай болон ханасан өөх тос ихтэй хүнсийг байнга хэрэглэх, үхэр болон гахайн мах, зайдас хиам зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүн байнга хэрэглэх тохиолдолд бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэл ихэсдэг. 

- Хөдөлгөөний дутагдал: Биеийн дасгал хөдөлгөөн нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, өтгөнд агуулагдах хорт бодис гэдэсний салсттай шүргэлцэх хугацааг багасгадаг учраас хордох үйл явц багасдаг

- Таргалалт: Бүсэлхийн тойрог өсөх нь эрсдэлийг нэмэгдүүлдэг

- Согтууруулах ундаа: Зарим нэг эмч нар архи хэтрүүлэн хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх шалгаан болдог гэж үздэг байна.

- Удамшлын шалтгаан: Гэр бүлийн гаралтай аденоматоз полипжилт (Familial adenomatous polyposis), удамшлын гаралтай ургацаггүй бүдүүн гэдэсний хорт хавдар (hereditary non-polyposis colorectal cancer (HNPCC)), Poetz-Jeghers хам шинж (Peutz-Jeghers syndrome) гэх мэт

- Тодорхой нэг эмгэг өвчин: Аденоматоз ургацаг, гэдэсний үрэвсэлт эмгэг

 

Эрсдэлт хүчин зүйлүүд

- Эхэн үед шинж тэмдэг байхгүй

- Хүндээр бие засахад үед хүндрэл үүсэх эсвэл өтгөн гарах тоо хэмжээ өөрчлөгдөх зэрэг

- Гүйлгэх, өтгөн хатах, цустай гарах, өтгөн салиатай гарах

- Хэвлийгээр эвгүйрч, өвдөх, гэдэс цанхайх

- Ядрах, хоолны дуршил буурах, хоолны шингэлт муудах, дотор муухайрч бөөлжис хүрэх

 

Оношилгоо

- Шулуун гэдэс тэмтрэх шинжилгээ: Шулуун гэдсэнд хуруу хийж хэвийн бус булцруу баригдаж байгаа эсэхийг шалгах

- Хорт хавдрын ургийн антиген (CEA, carcinoembryonic antigen): CEA үзүүлэлт өндөр гарвал бүдүүн гэдэс болон бусад хорт хавдар байх магадлал ихэсдэг.  Мэс заслын өмнө хорт хавдрын үе шатыг тодорхойлохдоо эмчилгээний үр дүнг шалгахдаа эсвэл хорт хавдар дахин эсэхийг тодорхойлохдоо хэрэглэдэг. 

- Өтгөний шинжилгээ: Ходоод гэдсэнд цус алдалт байгаа эсэхийг шинжлэх, эрт үеийн бүдүүн гэдэсний хорт хавдрыг тодорхойлоход ашигладаг. 

- Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ: Цус алдаж байгаа хэсэг болон өөрчлөлттэй хэсгийг ажиглан эдийн шинж байдлийг тандаж болдог ба бүдүүн гэдэсний эмгэгийн хамгийн оновчтой оношилогооны арга юм. 

- Компьютер томограф (КТ): Хавдар гэдэсний ханыг нэвтлэн ойролцоох эд эрхтэнд нэвчсэн байх магадлал бий тохиолдолд оношилогоонд их тус нэмэр болдог ба элэг, уушги, тунгалагийн зангилаа зэрэгт үсэрхийлсэн эсэхийг шинжлэхдээ хамгийн өргөн хэрэглэгддэг арга юм.

- Позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ (РЭТ-КТ): Радио идэвхт глюкозыг биед тарьсны дараа нь уг бодисоос ялгарч буй гамма туяагаар дамжуулан хорт хавдрын эсийг илрүүлэх арга   

 

Эмчилгээний арга

- Дурангийн эмчилгээ: Бүдүүн гэдэсний эхэн үеийн хорт хавдар нь дурангаар тайрч авах мэс ажилбараар эмчлэгддэг.

- Мэс заслын эмчилгээ: Хавдрын байршлаас шалтгаалан тайрах хэмжээ өөр өөр байдаг бөгөөд өгсөх гэдэс, хөндлөн гэдэс тайрах, уруудах гэдэс тайрах, сигма гэдэс тайрах, шулуун гэдэс тайрах гэх мэт мэс заслууд байдаг.

- Хими эмчилгээ: Өвчний байдлаасаа шалтгаалан нэг төрлийн эм хэрэглэх эсвэл олон төрлийн эмч хавсарган хэрэглэж болдог. Химийн эм бие бүх хэсэгт тархдаг учраас бүдүүн гэдэсээр зогсохгүй элэг, уушги зэрэг үсэрхийлсэн хорт хавдарт ч үйлчилгээ үзүүлдэг тул бүтэн биеийн эмчилгээний арга юм. 5-FU, fluorouracil, capecitabine, irinotecan зэрэг химийн эмнүүдээс гадна сүүлийн үед шинээр гарсан bevacizumab (Бүтээгдэхүүний нэршил: Avastin) болон cetuximab (Бүтээгдэхүүний нэршил: Erbitux) мэт бай эмчилгээний эм болон дархлааны хими эм хэрэглэх үе ч бий. 

- Туяа эмчмлгээ: Мэс заслын өмнө эсвэл мэс заслын дараа дэмжин туслах зорилгоор элбэг хэрэглэддэг ба 4-р шатны хорт хавдар байсан ч авч болох хол зайнд үсэрхийлсэн тохиолдолд нэмэлтээр туяа эмчилгээг хийж болдог. 1-р шатны хорт хавдрыг бүрэн тайрч авсны дараа ч дахин давтагдахаас урьдчилан сэргийлж хийх тохиолдол ч байдаг. 

 

Эмчилгээний гаж нөлөө

- Мэс заслаас үүдэлтэй хүндрэл: Уушги хорчийх зэрэг уушгины хүндрэл, залгасан хэсэг задрах, хэвлийн хөндийн халдвар, цус алдалт, наалдац үүсэх, өтгөн гаргах зуршлын өөрчлөлт, бие засах, хүндрэхэд доголдол гарах, бэлгийн үйл ажиллагааны алдагдал

- Хими эмчилгээний хүндрэл: Цагаан эс, ялтас эс буурах, үс унах, дотор муухайрах, бөөлжих, ядрах гэх мэт ажиглагдаж болно.