Оношилгоо, эмчилгээ

Нийтдээ

Бичлэг : 27

게시판 검색

Эмчийн магадлагаа, шинжилгээний хариу болон эмчилгээний тэмдэглэлийн талаар авахыг хүсвэл урьдчилан хүсэлт гаргахад хэрэгтэй. Магадлагааг авахдаа зөвхөн хувь хүн өөрөө авах боломжтой ба нотлох баримт бичиг, пасспортаа авч ирнэ үү. Авах эмчилгээний тэмдэглэлийн төрлөөсөө хамааран төлбөр төлөх болно.

Тээш хадгалах газар байхгүй ч амбулаторын үзлэг болон нэгдсэн шинжилгээ зэрэг үзлэгтэй өдрөө 1 давхарт ОУ-ын төв  түр үлдээж болно. Гэвч олон хүнтэй байдаг тул үнэт эдлэл алдагдах эрсдэлтэйг анхаарна уу.

Тиймээ, боломжтой. Сүн Чон Хян Их сургуулийн эмнэлгийн бүх профессоруудын танилцуулгыг Сүн Чон Хян Их сургуулийн эмнэлгийн цахим хуудаснаас болон хамтран ажилладаг агентлагаар дамжуулан авч болно. Хэрвээ таны байгаа газарт агентлаг байхгүй тохиолдолд бидэнтэй холбогдоно уу.

Амбулаторын шинжилгээ нь тогтсон хуваарийн дагуу явагддаг. Харин эмнэлэгт хэвтэн хийлгэх шинжилгээ нь амбулатороор цаг авсан хүн ирээгүй үед шууд шинжилгээ хийлгэж болдог тул хүнд өвчтэй хүний хувьд цаг хэмдэг давуу талтай. Жнь: шилжүүлэн суулгах хагалгаа, хавдар зэрэг эмгэгтэй өвчтөнүүд эмнэлэгт хэвтүүлэн шинжилгээ хийлгэдэг. 

Тиймээ мэдээж болно. Сүн Чон Хян Их сургуулийн эмнэлэгт хийлгэсэн эрүүл мэндийн урьдчлан сэргийлэх багц шинжилгээний хариуг таны сонгосон хэл (Монгол хэл, Орос хэл, Хятад хэл) дээр орчуулан илгээх боломжтой.

1. Зөв оношлуулахын тулд шинжилгээ хийх явцад хөдлөж огт болохгүй.


2. Зүүж байгаа бүх эдлэл хэрэгсэл, металл зүйлсээ биеэсээ авна уу.(Жишээ нь: сонсголын аппарат, хиймэл шүд, соронз, гар хөлдөө зүүсэн гоёл чимэглэлийн зүйлс, хиймэл үс, хуванцар эдлэл г.м)


3.Шинжилгээний явцад аппарат дуу чимээ ихтэй тул тэсвэрлэхэд хэцүү байвал товчлуур дээр дарах юм уу гараа өргөвөл тэр даруй шинжилгээг зогсоох боломжтой.


4. Хүүхэд эсвэл давчуу орон зайд байхаас айдаг хүнд унтуулах эм уулган шинжилгээ хийж болно. Ийм тохиолдолд урд шөнө нь унтахгүй байвал зүгээр. 


5. Шинжилгээний төрөл төхөөрөмжний ажиллагаа зэрэг бусад шалтгааны улмаас хугацааны зөрүүтэй байх болох ч шинжилгээний бэлтгэл болон шинжилгээ хийхэд дундажаар 1 цаг орчим болдог. 

CT ба MRI нь тус тусын онцлог, сул болон давуу талтай байдаг учир шинжилгээг хамт хийвэл тохиромжтой. CT болон MRI шинжилгээг хамт хийснээр илүү оновчтой нарийн оношлох боломжтой байдаг.

* Тархины CT

1) Давуу тал  

- MRI шинжилгээг бодвол гавлын яс, цус алдалт илүү нарийвчлалтай сайн харагддаг.

- MRI шинжилгээнээс илүү хурдан хугацаанд зураг авдаг.

- MRI шинжилгээнээс хямд өртөгтэй.

2) Сул тал 

- Цацраг туяа (радиаци)-д өртдөг.


* Тархины MRI

1) Давуу тал

- Радиацид өртөх аюулгүй.

- Яс, судасыг СТ шинжилгээгээ илүү сайн харагддаг ч судас, тархины мэдрэл зэргийг нарийн харах боломжтой. 

2) Сул тал 

- Шинжилгээ хийх хугацаа урт.

- Давчуу орчинд байхаас айдаг хүнд шинжилгээ хийхэд багагүй хүндрэл гардаг.