Оношилгоо, эмчилгээ

Нийтдээ

Бичлэг : 27

게시판 검색

Тиймээ, боломжтой.  Гадаадаас ирсэн үйлчлүүлэгчдийнхээ тав тухтай байдлыг хангахын тулд үзлэгийн дараа төлбөрт системээр үзлэгийн төлбөр болон шинжилгээний төлбөрөө тэр өдөртөө төлөх боломжтой. Ингэж төлөхийг хүсвэл ОУ-ын харилцааны хэлтсийн координаторт урьдчилан мэдэгдэнэ үү.

Солонгос Улсад ирсэн гадаад өвчнүүдэд илүү хурдан хугацаанд хариуг нь өгөх зорилгоор FAST TRACK эдийн шинжилгээгээр ойролцоогоор 2-3 өдрийн дотор гаргаж өгдөг. Хэрвээ эдийн шинжилгээний хариу хортой хавдар гэж гарвал эдийн  нэмэлт шинжилгээ хийн өвчний баттай оношийг тавьдаг. Энэ нь эдийг будах тусгай шинжилгээ байдаг тул 1-7 хоног орчим хугацаагаар сунгагдаж болзошгүй.

ПЭТ нь позитрон эмиссион комьпютер томограф гэж нэрлэдэг бөгөөд биеийн эдүүдийн үйл ажиллагаа болон биологийн бодисын солилцооны байдлыг оношлодог дэвшилтэд шинжилгээний арга юм. ПЭТ, СТ, МRI зэрэг радиологийн шинжилгээгээр нэгэнт илрүүлсэн өөрчлөлтөөс гадна эдийн үйл ажиллагаа болон бодисын солилцооны өөрчлөлтийн талаар нэмэлт мэдээлэл авч болох цорын ганц дүрс оношилгооны арга юм. ПЭТ СТ шинжилгээгээр ихэвчлэн тархи, зүрхний эмгэгийн оношлохоос гадна төрөл бүрийн хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх, эмчилгээний үр дүнг дүгнэхэд хэрэглэдэг. Мөн ПЭТ нь молекулын болон бодисын солилцооны түвшинд шинжилдэг тул эмгэг процессыг анатомийн бүтцийн өөрчлөлт гарах түүнчлэн өвчний шинж тэмдэг илрэхээс эрт оношлох чадвартайгаараа чухал ач холбогдолтой юм. ПET-CT нь позитроны ялгаралтын томограф (PET) ба компьютержуулсан томограф (CT) -ийг нэгтгэсэн илүү дэвшилтэт ПЭТ шинжилгээ юм. Эмнэлзүйгээр түгээмэл ходоод гэдэсний хорт хавдар, уушигны хорт хавдар, хөхний хорт хавдар, эмэгтэйчүүдийн хорт хавдар, тархины хорт хавдар, бамбай булчирхайн хавдар, хүзүү толгойн хорт хавдар, хүүхдийн хорт хавдар зэргийг хортой хоргүйг ялган эрт оношлох, эмчилгээний дараах үр нөлөө, хавдрын дахилтыг эрт оношлох зэрэгт хэрэглэдэг ба өвчтөнүүдийн эдгэрэлтийн түвшин, амьд үлдэх байдлыг сайжруулахад тусална. Иймээс хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд PET-CT (Fusion-PET) хэрэглэх нь хурдацтай нэмэгдэж байна.

Тийм ээ. Боломжтой.  Давчуу орчинд байхаас айдаг болон МRI шинжилгээ хийлгэхээс айдаг бол насанд хүрсэн хүн болон хүүхэд унтуулгатай шинжилгээ хийлгэх боломжтой. Ажлын өдрүүдэд МRI шинжилгээний хариуцагч эмч ажиллах ба эмнэлэг ажилладаггүй өдөр болон амралтын өдрүүдэд шинжилгээ хийлгэж буй өвчтөнд ямар нэг асуудал үүсэхээс сэргийлж яаралтай хүлээн авах тасгийн эмч нар бэлтгэлтэй байдаг. 

Химийн эмчилгээний дараа эрүүл эсүүдийг ихэсгэн биеийн жин буурахаас сэргийлэхийн тулд төрөл бүрийн хоол хүнсийг тогтмол хэрэглэх нь эрхтэнүүдийг маш хурдан сэргээхэд тустай. Тиймээс зөв зохистой хооллолт хамгийн чухал байдаг. Бие эргэн сэргэх хугацаанд түүхий мах, далайн гаралтай хоол хүнс идэхээс зайлсхийж, бага зэрэг болгосон ногоо, жимс хэрэглэвэл (жимсний шахмал шүүсийг тэр дор нь уух) зохистой. Мөн цагаан эсийн тоог өсгөдөг сүү, тараг, цөцгий зэрэг сүү сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийн үү.

Химийн эмчилгээг тогтмол аюулгүйгээр хийлгэхийн тулд ихэвчлэн химийн порт суулгадаг. Голцуу зүрхэн талын арьсан дор байрлуулдаг бөгөөд тариа тарих хэсэг нь зоосны дайтай яльгүй товгор ба гаднаас харахад бараг мэдэгдэхгүй. Энгийн хураагуур судасны катетораас илүү удаан хугацаагаар биед байлгаж болдог давуу талтай ч порт хэрэглэснээр гаднаас халдвар орох аюул дагуулдаг тул ариун цэврийг чанд сахих нь чухал.

-Мэс заслын өмнөх бэлтгэл: үдээс өмнө ажилбарт орох бол урд оройн 12 цагаас хойш өлөн байх, үдээс хойш ажилбар хийлгэх бол өглөөний цайгаа ууснаас хойш өлөн байх хэрэгтэй. (Цээжний хөндийн мэс заслын тасгийн эмч хагалгааны өрөөнд хийх тохиолдолд хоол хорихгүй байж болно.)

Мэс ажилбарын өмнө эмчээс заавал ажилбарын талаар тайлбар сонсож зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурна.

-Мэс заслын дараах арчилгаа: Мэс ажилбар хийсэн газарт цус алдалт үүсэхээс сэргийлж элстэй уутаар 2 цаг орчим даруулна. Ажилбарын дараа хоол хүнсний зүйл идэж болно. Амьсгаа давхцах, цус алдах, мэс засал хийсэн газар өвдвөл сувилагчид мэдэгдэнэ үү. Судсан дахь портны байрлал болон цээжинд хий хурах (пневмоторакс) зэрэг хүндрэл үүссэн эсэхийг рентген зураг авч шалгасны дараа портыг хэрэглэж болно.  

- Арчлах арга: Өдөр бүр ариутгал хийн ус хүргэхгүй байж усанд орсны дараа (усны хамгаалалттай наалт наах) дараа заавал ариутгана. Ариутгасан хэсэг бохирдвол дахин ариутгасны дараа наалт наана. Наалтнаас харшилж загатгавал боох аргыг өөрчлөн ариутгасан маарлиар өдөр бүр солино.

Хөхний мэс заслын дараа хавдар дахихаас сэргийлж химийн эмчилгээ хийлгэх явцад зүрхэнд муу нөлөө үзүүлж болдог тул зүрхний эхо хийдэг. Зүрхний байдал, үйл ажиллагаа хэвийн эсэхийг химийн эмчилгээ эхлэхийн өмнө болон эмчилгээний дараах байдлыг харьцуулах зорилгоор хийдэг. Хэрвээ зүрхний үйл ажиллагаа буурсан нөхцөлд химийн тарианы тун хэмжээг багасгадаг тул эмчилгээ эхлэхийн өмнө шинжилгээ хийж зүрхний үйл ажиллагааг хянадаг. Зүрхэнд ачаалал их өгч байна гэж мэдрэгдвэл хариуцагч эмчдээ заавал мэдэгдэнэ үү. (Жнь: амьсгаа давхцах г.м ) 

Химийн эмчилгээний порт суулгах ажилбарын дараа шууд рентген зураг авдаг. Энэ нь цээжний хөндийд хий хурсан эсэх суулгасан портны байрлал зэргийг шалгах зорилготой юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгч энгийн хоолны газарт нянгийн халдвар тараах эрсдэл, дархлаа зэргийн асуудлаас болж гадуур хооллохыг хориглодог. Энэ нь мөн өвчтөнг хамгаалах үүднээс тул заавал дагана уу. Хэрвээ хоол захиалж идэхийг хүсвэл тасгийн сувилагчаас асууж, хоолны газраас тасагруугаа хүргүүлэх боломжтой. 

Эмнэлэгт хэвтэх хугацаанд хариуцагч эмч өвчтөний биеийн байдалд тохирсон эм бичиж өгдөг. Хэрвээ өвчтөн олгосон эмнээс гадна өөр эм нэмэлтээр уух юм уу буруу хэрэглэвэл биеийн байдал муудах эсвэл эмчилгээний үр дүнд сөрөг нөлөө гарч болдог. Тиймээс тасгийн сувилагч нар өвчтөний эмийг авч хадгалах заалттай байдаг. Эмнэлгээс гаран  дараагийн үзлэг хүртэл уух эмийг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар сувилагч заавар өгч туслах болно.