Бичлэг : 11
Манай эмнэлэгт хандсанд баярлалаа. Юуны өмнө манай эмнэлэгтэй хамтран ажилладаг байгууллагаар дамжуулан өмнө нь хийлгэсэн шинжилгээ, эмчийн дүгнэлт, рентген зураг, СТ зэрэг дүрс оношилгоо, цусны шинжилгээ биеийн байдал зэрэг материалуудаа илгээвэл тухайн тасгийн профессорт хүсэлт гаргаж танилцуулдаг. Эмчийн дүгнэлт авсны дараа эмчилгээний хийгдэх хугацаа, эмчилгээний арга зэрэг хариу бичиг илгээн үзлэгийн цаг захиалга хийлгэвэл эмнэлэгт ирэхэд туслах болно. Солонгост оршин суухад хэрэгцээтэй зүйлсийн талаар лавлахыг хүсвэл Сүн Чон Хян Их сургуулийн эмнэлгийн ОУ-ын төвийн координатортай холбогдоно уу.
Сүн Чон Хян эмнэлгийг зорин ирж буй үйлчлүүлэгчиддээ зориулан нисэх онгоцны буудлаас үнэ төлбөргүй тосон авах үйлчилгээг явуулж байна. Энэ тогтолцоо нь хүнд өвчтөн хүнд үйлчлэхээс гадна гоо сайхны эмчилгээ, нэгдсэн шинжилгээ, урт хугацааны болон шүдний эмчилгээ зэрэг манай эмнэлгийн бүхий л эмчилгээ үйлчилгээ хийлгэж буй эмчлүүлэгч асран хамгаалагч нарт зориулсан үйлчилгээ юм. Инчон нисэх онгоцны буудлаас манай эмнэлэг хүртэл 40 минут орчим зайтай. Биеийн байдал хүнд түргэний тэргээр ирэх хэрэгтэй эмчлүүлэгчид нэмэлт төлбөр төлөн захиалж өгөх боломжтой.
Тийм, эмнэлгээс алхаад явахад 5-10 минутын зайд байрладаг. Сүн Чон Хян Их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүст урьдчилан захиалга хийж өгөх боломжтой. Ялангуяа урт хугацаагаар эмчилгээ хийлгэхээр ирсэн эмчлүүлэгчид 1 өрөө байр болон зочдын байрны захиалгыг ОУ-ын төвийн координатораас лавлана уу.
Тус эмнэлгийн В1 давхарт Шин Хан банк ажилладаг. Банкны цагийн хуваарь өглөө 9:00 аас үдээс хойш 16:00 цаг хүртэл ажиллана. Ажлын өдрүүдэд ажиллан бямба ням болон амралын өдрүүдэд амардаг. Бүх банкны салбараас валют солих үйлчилгээ хийлгэх боломжтой.
Эмнэлэг дотор онгоцны билет худалдан авах болон хугацааг өөрчлөж болох аялал зуулчлал байгууллага байхгүй болно. Гэвч хариуцагч координартаар дамжуулан өөрчлөх боломжтой ч зарим тохиолдолд Солонгосоос билет өөрчлөх боломжгүй үе гардаг. Тиймээс хувь хүн анх тасалбар авсан газартайгаа холбогдон буцах хугацаагаа өөрчлөх хэрэгтэй болдог.
Олон Улсын эрүүл мэндийн төвөөс гар утас түрээслэх боломжтой. Гар утас түрээсийн барьцаа 100$, эмгэлгийн ойролцоо гар утасны газар хүссэн хэмжээгээр цэнэглэн ашиглах боломжтой. Гар утсаа ашиглаж дуусаад буцааж өгвөл барьцаа мөнгийг эргүүлэн өгөх бөгөөд СИМ-картыг Солонгост ирээд нисэх онгоцны буудлаас худалдан авах боломжтой.
Тэргэнцэр хэрэгтэй эсэхээ бидэнд урьдчилан мэдэгдвэл ирэх болон нутаг буцахад онгоцны буудлаас түрээслэхэд тань туслах болно. Эмнэлэг дотор амбулаторын үзлэг хийлгэхэд тэргэнцэр хэрэгтэй бол тэр өдөртөө хэрэглэж болох ба эмнэлэгт хэвтэж буй хүн тасгийн тэргэнцрийг хэрэглэх боломжтой. Эмнэлгээс гадуур хэрэглэхийг хүсвэл эмнэлгийн хажууд байрлах түрээсийн газраас тэргэнцэр түрээслэх боломжтой. Гэхдээ түрээслэж буй хугацаандаа алдах юм уу эвдлэх тохиолдолд хувь хүн хохирлыг барагдуулах болно.
Тийм, Сүн Чон Хян эмнэлгээс долоо хоног бүрийн лхагва, бямба гарагуудад үнэ төлбөргүй аялалын хөтөлбөрийг мэргэжлийн аялал жуулчлалын байгууллагын хөтөчийн хамтаар Сөүл хот, Уламжлалт үндэсний хотхон зэрэг төрөл бүрийн үзмэр түүхэн дурсгалт газруудаар аялалыг зохион байгуулж байна. Цаг агаар улирлын байдлаас шалтгаалан хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Аялалтай холбоотой сонирхсон зүйлээ координатороос лавлана уу.
Тиймээ боломжтой. Олон Улсын эрүүл мэндийн хамтрах төвийн ажилтан координатороос лавлабал танд туслах болно.
Сүн Чон Хян Олон Улсын эрүүл мэндийн хамтрах төвд эмчлүүлж буй өвчтөнийг эмчийн шийдвэрээр нутаг буцах хугацааг хойшлуулах хэрэгтэй гэсэн тохиолдолд визний сунгалттай холбоотой асуудлын талаар лавлавал холбогдох ажил хариуцсан ажилтан ямар материал бүрдүүлбэл зохих талаар зөвлөгөө өгч туслах болно. Асран хамгаалагч нь эмчлүүлэгчтэй ямар холбоотой эсэхээ нотлох баримт бичиг (гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээ) зэрэг хэрэгтэй ба оршин суухад хэрэглэгдэх амжиргааны баталгааг Солонгос дахь банкны дансанд байрлуулах хэрэгтэй болдог. Одоогоор визгүй зорчих боломжтой орнуудын дотроос Казахстан Улсын иргэн 30 хоног, ОХУ-ын иргэн 60 хоногийн хугацаанд байх боломжтой.