Сүн Чон Хян Их сургуулийн Бүчон эмнэлгийн ерөнхий захирал Шин Ин Жин мэндчилж байна.
Тус эмнэлэг нь 2001 онд байгуулагдснаасаа хойш "Баруун бүсийн хүнд өвчтөнүүдийн хамгийн сайн эмнэлэг" болох зорилт тавин өнгөрсөн 20 жилийн турш өвчтөнүүдийнхээ төлөө шаргуу ажиллаж байна.
20 гаруй жилийн дараах өнөөгийн эмнэлэг нь дээд зэрэглэлийн нэгдсэн эмнэлгийн хувьд баруун бүсийн суурь эмнэлгийн үүрэг гүйцэтгэж байна.
Энэхүү өсөлт, хөгжилтийн хөдөлгөгч гол хүч нь манай эмчлүүлэгчдийн хязгааргүй итгэл, хайр юм. Эмнэлгийн нийт ажилтан, албан хаагч нар эмчлүүлэгчийн итгэлд гүнээ талархаж, улам сайжруулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр танд хариу барих болно. Сүн Чон Хян Их сургуулийн харьяа Бүчон эмнэлэг нь "Хүнд хэлбэрийн өвчтөнд чиглэсэн эмнэлэг" болох зорилгоор хамгийн шилдэг ажилтануудын багийг бүрдүүлэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Бид роботын мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах, цус сэлбэлтгүй мэс засал, хамгийн бага зүсэлттэй мэс засал гэх мэт өндөр түвшний мэс заслын чиглэлээр эмчилгээний хамгийн өндөр үзүүлэлттэй ажиллаж байна. Үүнээс гадна хорт хавдрын төв, хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын төв, тархины мэдрэлийн төв, амьсгалын зам, харшлын төв, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төв, зүрх судасны төв, үе мөч нуруу нугасны төв, нойрны анагаах ухааны төв зэрэг төрөл бүрийн эмгэгийн чиглэлээр мэргэшсэн тусгай төвүүдтэй.
Сүн Чон Хян Их сургуулийн харьяа Бүчон эмнэлэг нь баруун бүсийн төлөөлөгч эмнэлгийн байгуулга бөгөөд төрөл бүрийн салбараар нийгэмд хувь нэмрээ оруулж байна. Эмнэлгийн үйлчилгээ, тусламж хэрэгтэй байгаа хөрш орнуудад туслах зорилгоор сайн дурын эрүүл мэндийн үзлэг хийж эмчилгээний зардлаар ивээн тэтгэх хөтөлбөрийг Камбож, Мьянмар, Шри Ланка зэрэг улсуудад хэрэгжүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээ болон янз бүрийн соёлын арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлдэг. Ялангуяа, хөгжиж буй орнуудын эмнэлгийн стандартыг сайжруулах зорилгоор гадаадаас эмч нарыг урилгаар сургах хөтөлбөрт мөн хамруулан ажиллаж байна. Улиран одсон 20 жил шигээ дараагийн 20 жилийн хугацаанд Сүн Чон Хян Их сургуулийн харьяа Бүчон эмнэлэг нь Солонгос Улсдаа хамгийн сайн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, өвчтөний сэтгэл ханамж, ирээдүйг чиглэсэн судалгаа шинжилгээний тусламжтайгаар хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмрээ оруулах болно.
Үргэлж итгэж дэмжиж байхыг хүсье. Баярлалаа